Хятадын загасчдыг аварчээ

Хуучирсан мэдээ: 2016.01.27-нд нийтлэгдсэн

Хятадын загасчдыг аварчээ

 

Өмнөд Солонгосын баруун өмнөд хэсэгт орших жижиг арлын ойролцоо өнөөдөр /I.27/ Хятадын загасчлалын завь живсэн байна. Ойролцоо явж байсан өөр нэг Хятадын загасчлалын завь таван хүнийг аварч гаргасан боловч дахиад дөрвөн хүн сураггүй байгаа аж. Завьтай хамт живсэн байж болох загасчдыг аврахаар Өмнөд Солонгосын шумбагчид ажиллаж байна. Хятадын загасчлалын завь Өмнөд Солонгосын усан хилд загасчлах тусгай зөвшөөрөлтэй агнуур хийж байжээ.

 

Хятадын загасчлалын завинууд Өмнөд Солонгосын усан хилийг зөрчин хууль бусаар агнуур хийх нь элбэг байдаг аж. Өмнөд Солонгосын тэнгисийн цагдаа нар өнгөрсөн онд хууль бусаар агнуур хийж байсан 570 орчим загасчлалын завийг саатуулан шалгасан байна.

 

Хятадын загасчлалын завь өмнө нь 2014 онд Севол гатлага онгоц живсэн газрын ойролцоо осолдсон байна. Севол гатлага онгоцны ослоор 300 гаруй хүн амь үрэгдсэний олонх нь дунд сургуулийн сурагчид байсан юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж