АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа сүүлийн үед Хятадын нийгмийн сүлжээний “TikTok” аппликейшнийг гаргасан “ByteDance” компанитай таагүй харилцаатай байгаа билээ.
“TikTok” аппликейшнаар дамжуулж хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулж, АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж АНУ-ын тал үзэж байгаа ба “Microsoft” компанид аппликейшнаа зарвал АНУ-д үйл ажиллагаа явуулах эрхийг нь хэвээр үлдээнэ гэж сүрдүүлж байгаа юм.
Тэгвэл “ByteDance” компани нь АНУ-д үйл ажиллагаа явуулахыг хориглох нь хууль бус гэж үзээд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны эсрэг шүүхэд гомдол гаргасан байна.
“ByteDance” компанийн мэдэгдэлд “ АНУ-ын эрх баригчдын хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээг үл тоомсорлож, цэвэр бизнесийн үйл явцад хөндлөнгөөс оролцох оролдлого нь хэрээс хэтэрлээ. Тиймээс тус компани нь өөрсдийн эрх, ашиг сонирхлоо хамгаалахын тулд шүүхэд нэхэмжлэл гаргахаас өөр сонголтгүй боллоо” хэмээн дурджээ.
Эх сурвалж: CNN