Сүүлийн жилүүдэд манай оронд бүтээн байгуулалт эрчимтэй өсч байгаагийн тод жишээ бол Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын ажил юм. Энэхүү бүтээн байгуулалтын ажилд үндэсний томоохон компаниуд гар бие оролцсоны нэг болох “Альянс-Тех” ХХКомпани нь агаарын хөлгийн засвар үйлчилгээний барилга буюу Ангарын гадна дулааны шугам, насосны станц, галын ус, цэвэр усны шугам, гадна бохир усны инженерийн шугам сүлжээний ажлуудыг олон улсын чанарын стандарт хангасан Дани,Турк, БНХАУ, ОХУ-ын томоохон брэндийн тоног төхөөрөмжүүдээр тоноглон гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгсөн байна.
Түүнчлэн тус компани өнгөрөгч хугацаанд “NCD Групп”-ын Ривер Гарден, “МСS Проперти” ХХК-ийн Белла Виста, Будда Виста, Асэм Вилла гэх мэт орон сууцны дулааны узель, “Улаанбаатар БҮК“ ХХК, “Талх Чихэр” ХК-ны уурын узель, 12а магистралийн 2ф500мм голчтой 2км дулааны шугам, 3х500х70 хүчин чадалтай шинээр даралт өргөх насос станцын барилга угсралтын ажил, “ДЦС-4” ТӨХК-иас Яармаг хүртэлх дулааны 2ф600мм голчтой дулааны шугамын ажил гэх мэт олон төслүүдийг амжилттай гүйцэтгэж байсан юм.
Холбоотой мэдээ