УОК-ын 27 дугаар хуралдаанаар, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжсэн хугацааг наймдугаар сарын 31 хүртэл сунгах шийдвэр гаргасан билээ. Тэгвэл маргааш /2020.08.25/ Улсын Онцгой комиссын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно. Энэхүү хуралдаанаар ирэх долоо хоногт дуусах хөл хорионы хязгаарлалтын хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хөл хорионы улмаас хилийн боомтуудыг хааж, олон улсын нислэгүүдийг зогсоосон. Уг асуудлыг сунгах эсэхийг хэлэлцэх юм.
Манай улсад коронавирусийн халдварын тохиолдолууд бүгд гаднаас зөөвөрлөгдөж орж ирсэн бөгөөд 298 тохиолдлын 96.6 хувь нь эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 3562 хүн ажиглалтад байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.
Холбоотой мэдээ