Онцгой байдлын ерөнхий газарт наймдугаар 22-ны өдрийн 16:12 цагт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрийн байрны орцонд ахуйн хэрэглээний газ дэлбэрсэн тухай мэдээллийг тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс өгчээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид тус хэргийн газарт очиход 1.2×0.8 метрийн хэмжээтэй орцны жижүүрийн өрөөнд наймдугаар сарын 22-ны өдрийн 14:35 цагт иргэн 17 настай, эрэгтэй Э, (биеийн 21 хувь түлэгдэлтэй), 17 настай, эмэгтэй З, (биеийн 60 хувь түлэгдэлтэй, биеийн байдал хүнд), 19 настай, эрэгтэй Э, (биеийн 50 хувь түлэгдэлтэй) нар ахуйн хэрэглээний газ үнэрлэж байхад дэлбэрсний улмаас түлэгдсэн тул ГССҮТ-д хүлээлгэн өгсөн байна.
Тухайн байранд амьдардаг иргэд орц руу орох үедээ дэлбэрэлтэд өртөж түлэгджээ. Тодруулбал, иргэн Э (52 настай, эрэгтэй) хоёр гар болон толгой хэсэгтээ түлэгдсэн бол согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэсэн, иргэн С (27 настай, эрэгтэй)-ийн хоёр гар, нүүр түлэгдсэн байна. Тэдэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн гэрт нь үлдээжээ.
Б.ЖАРГАЛ
ххахах 2020-08-24 202.9.46.191
Супер хөгжилтэй тэнэглэл болжээ. Одоо тэгээд түлэнхий бие нь зовоогоод эхлэхээр дахиж газны нэрийг сонсохгүй болтлоо сайн хашрах биз юун үнэртэх
ха ха ха, Гоё дэлбэрэлт болж дээ, Тааруухан новшнууд 2020-08-24 49.0.212.4
Умайсан жижигхэн өрөөнд хордох донтой баачка газ ам руугаа шахаад сууж байтал гаднаас тасарцан хөгшин орк тамхи татаад шагайсан байна. Тэгээд л БРШШШ…
Зочин 2020-08-24 139.162.207.54
Тамхи татаж байхдаа газ үнэртсэн юм уу хаашаа юм бэ. Бас тэр согтуу нөхөр ч юу ч юм бэ дээ.
Зочин 2020-08-24 192.82.78.91
Газ үнэртэж байх үед тамхи татсан согтуу нөхөр ороод тэсрэлт үүсжээ. гэж ойлголоо.
mgl 2020-08-24 202.9.40.87
ter chigeeree majiih ni deer baisan yum.