Үнэрлэж байсан газ нь дэлбэрч, түлэгджээ

Хуучирсан мэдээ: 2020.08.24-нд нийтлэгдсэн

Үнэрлэж байсан газ нь дэлбэрч, түлэгджээ

Үнэрлэж байсан газ нь дэлбэрч, түлэгджээ

Онцгой байдлын ерөнхий газарт наймдугаар 22-ны өдрийн 16:12 цагт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрийн байрны орцонд ахуйн хэрэглээний газ дэлбэрсэн тухай мэдээллийг тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс өгчээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид тус хэргийн газарт очиход 1.2×0.8 метрийн хэмжээтэй орцны жижүүрийн өрөөнд наймдугаар сарын 22-ны өдрийн 14:35 цагт иргэн 17 настай, эрэгтэй Э, (биеийн 21 хувь түлэгдэлтэй), 17 настай, эмэгтэй З, (биеийн 60 хувь түлэгдэлтэй, биеийн байдал хүнд), 19 настай, эрэгтэй Э, (биеийн 50 хувь түлэгдэлтэй) нар ахуйн хэрэглээний газ үнэрлэж байхад дэлбэрсний улмаас түлэгдсэн тул ГССҮТ-д хүлээлгэн өгсөн байна.

Тухайн байранд амьдардаг иргэд орц руу орох үедээ дэлбэрэлтэд өртөж түлэгджээ. Тодруулбал, иргэн Э (52 настай, эрэгтэй) хоёр гар болон толгой хэсэгтээ түлэгдсэн бол согтууруулах ундаа хэтрүүлж хэрэглэсэн, иргэн С (27 настай, эрэгтэй)-ийн хоёр гар, нүүр түлэгдсэн байна. Тэдэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн гэрт нь үлдээжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
7
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж