
Хятадын нутагт хүүхдийн эсрэг аллага дахин гарлаа гэж АР мэдээлж байна. Өчигдөр буюу мягмар гарагийн орой 4 цагийн үед Хятадын зүүн мужид сургуулийн сурагчид руу хутгаар зэвсэглэсэн 27-28 насны нэгэн этгээд дайрч 3 хүүхэд болон багшийг нь алан 20-иод хүүхдийг шархдуулан зугатаажээ. Шаньдун мужийн төвийн дагуул хот болох Зибод энэ хэрэг гарсан байна. Хэрэг гарах үеэр эцэг эхчүүд хүүхдээ сургуулиас нь авч байсан байна. Одоогийн байдлаар шархадсан хоёр ч хүүхдийн бие сайнгүй байгаа гэнэ.
М.Наст