Байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд хийх ажлын талаар хэлэлцлээ | News.MN

Байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд хийх ажлын талаар хэлэлцлээ

Байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд хийх ажлын талаар хэлэлцлээ

Монгол Улсад Байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 30 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ.

Монгол Улсын Их Хурлын даргын 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 12 дугаар захирамжаар уг ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах комиссыг Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайханаар ахлуулан байгуулсан юм. Өнөөдөр (2020.08.24) комиссын гишүүд хуралдаж, ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар хэлэлцэв.

Комиссын бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, С.Батболд, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Улсын Их Хурлын даргын зөвлөх Д.Лүндээжанцан, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар, Байнгын ажиллагаатай анхны парламентчдын холбооны тэргүүн Д.Балдан-Очир, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Төрийн ёслолын хэлтсийн дарга Э.Одмөнх,  Улсын Их Хурлын Тамгын газрын Ахмадын хорооны дарга Ш.Ринчин нар ажиллаж байна.

Дашрамд тэмдэглэхэд, мөн энэ онд Монгол Улсад Байнгын ажиллагаатай Парламентын Тамгын газар байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.   

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-24 49.0.212.4

Юу л олигтой юм болоо аж. Бөхийн өргөөнд нэг хэдэн бөх барилдсан болоод л өнгөрнө биз: 76 үхэр нь үе үеийн хэдэн хөгшин улаан үхэрнүүдийгээ нэг ресторанд оруулах байх.

Avatar

Мөнхжаргал 2020-08-24 64.119.22.253

Бүх ард түмний Тусгаар тогтнолын санал хураалтын ойгоо тэмдэглэхгүй байж Байнгын ажиллагаатай парламентын ой гэж солиордог юм.

Avatar

Зочин 2020-08-24 103.10.23.100

Монгол төрд хулгайч нар үүрлэж эрх мэдлээн тогтоож хулийг гууль болгосны 30 жилийн ой ямар их муухай бузар үхээрүүд вэ энэ үхээрүүд үзэн ядмаар

Avatar

Зочин 2020-08-24 66.181.182.75

Заа ой мой тэмдэглэнэ гээд баахан л монго урнэ биздээ

Avatar

Зочин 2020-08-24 202.55.188.40

Бусдын биш өөрийн толгойгоор бодож эхэлсний 30 жилийн ой тохиож байна.

Avatar

Зочин 2020-08-24 103.229.123.120

юун ой мой вэ? улс орон дээрдчихсэн бол юу гэхсэн. ядуурч туйлдаж байхад ой мойгоо боль. өөр чухал асуудлаар хуралдаачээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж