"Сонгогдох болохоороо малчдаа түшчихээд дараа нь хаядаг байж болохгүй" | News.MN

"Сонгогдох болохоороо малчдаа түшчихээд дараа нь хаядаг байж болохгүй"

"Сонгогдох болохоороо малчдаа түшчихээд дараа нь хаядаг байж болохгүй"

"Сонгогдох болохоороо малчдаа түшчихээд дараа нь хаядаг байж болохгүй"

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг, төсөлтэй холбогдуулан тус байнгын хорооны гишүүд асуулт асуулаа.


УИХ-ЫН ГИШҮҮН Ц.АНАНДБАЗАР:

-Ирэх дөрвөн жилийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт малчдын асуудал ихээр орхигдсон байна. Малчдын хамгийн том асуудал бол малын хулгай. Тариаланчдыг дэмждэг шигээ малчдаа ч гэсэн дэмжмээр байна. Малчдын анхдугаар аяныг хийхгүй юм уу. Ирэх дөрвөн жил Малын хулгайтай тэмцэх газрыг байгуулмаар байна.Сонгогдох гэж бид малчдаа түшдэг, сонгогдсоныхоо дараа малчдаа хаядаг болчихлоо. Малчидгүйээр Монголыг төсөөлөхгүй. Уул уурхайгаа хэт шүтээд малчдаа орхигдуулаад байна. Цаашид малын гаралтай түүхийн эд боловсруулах чиглэлд ямар бодлого баримтлах вэ. ХХААХҮ-ийн яам тодорхой хариулаарай.

ХХААХҮ-ИЙН САЙД З.МЭНДСАЙХАН:

-Малчдын анхдугаар аян гэхээс илүүтэй малчдыг дэмжих бодлого хөтөлбөр гэж гаргавал илүү зохистой байх аа. Энэ хүрээнд малчдын асуудлаа давхар тусгах боломжтой. Малын хулгайтай тэмцэх чиглэлд Цагдаагийн газар дээр тусдаа бие даасан нэгж байгуулагдаж байгаа. Малын гаралтай түүхийн эдийн тухайд мөрийн хөтөлбөрт мал болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортод гаргах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг бий болгох чиглэлд түлхүүтэй анхаарсан. Энэ чиглэлд аж ахуйн хоёр цогцолбор байгуулна.

УИХ-ЫН ГИШҮҮН Ш.РАДНААСЭД:

-Намын сонгуульд орсон мөрийн хөтөлбөр 703 заалттай байсан. Гэтэл Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нэлээд хураангуйлсан байна. Сонгуулиар бид намын мөрийн хөтөлбөрөө ярьж сонгогдсон. Гэтэл Засгийн газрын мөрийн хөтөлбөрт агуулгаар нь оруулсан болохоос биш нэг бүрчлэн тусгаагүй байна. Жишээ нь малын түүхийн эдийн урамшууллын тогтолцоог бий болгоно гэсэн өгүүлбэр хаана байна вэ. Хоёрдугаарт мөрийн хөтөлбөрт аймаг бүрт үйлдвэрүүд байгуулна гээд тодорхой биччихсэн байсан. Энэ мөн алга. Говь-Алтай аймагт төмөрлөг, цементийн үйлдвэр байгуулна гэсэн энэ заалт  алга. Энэ үйлдвэрийг дагаад орон нутагт 8-9 мянган ажлын байр бий болох байсан. Мөн сумын төвийн багш, эмч нарыг орон сууцаар хангах бодлого тодорхой биш байна. Яаж хэрэгжүүлэх юм бэ.

ШАДАР САЙД Я.СОДБААТАР:

-Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр намын хөтөлбөрөөс гарч байгаа. Намын мөрийн хөтөлбөр 703 заалттай, Засгийн газар хөтөлбөр 200 гаруй заалттай. Агуулга нэг асуудлуудыг нэгтгэсэн. Сонгуулийн үеэр амласан бүх заалтууд орсон. Төмөрлөгийн үйлдвэртэй холбоотой асуудал мөрийн хөтөлбөрт долоон заалт байсныг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нэг болгож оруулсан. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт илүү нарийвчлан тодорхой тусгагддаг.

ХХААХҮ-ИЙН САЙД З.МЭНДСАЙХАН:

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн долоон зорилтын хүрээнд 38 үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Малын түүхийн эдийн урамшууллыг илүү тодорхой болгож малчдад нь хүргэдэг болгоно. Сүүний үйлдвэр эрхэлдэг бол урамшууллыг нь хүнд нь хүргэдэг болох зарчмыг баримтална. Энэ хүрээнд Түүхий эд бэлтгэлийн хоршооллоор нь дамжуулж мөн бүртгэлийн систем нэвтрүүлнэ.

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ЭНХТҮВШИН:

-Сайншандын аж үйлдвэрийн парк хэвээрээ юу. Мөрийн хөтөлбөрт Дорноговь аймгийн томоохон бүтээн байгуулалтууд ороогүй байна. Ширмийн үйлдвэр баригдаж байгаа. Мөн дулааны станцыг Дорноговь аймагт яаралтай тавьж өгнө үү. Хүн амын өсөлт нэмэгдэх хэрээр дулааны станцтай болох шаардлагатай байна. Дорноговь аймаг хагас жилийн орлогоороо барих боломжтой.

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Н.ТАВИНБЭХ:

-Дорноговь аймгийн одоогийн дулааны эх үүсвэрийг өргөтгөх ажил улсын төсвийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Шинээр барих  дулааны станц үндсэн чиглэлд ороогүй. Гишүүдийн саналаар оруулах боломжтой.

УИХ-ЫН ГИШҮҮН Г.ТЭМҮҮЛЭН:

-Гүйцэтгэлд тавих хяналт өнгөрсөн жилүүдэд сул байв уу гэж харж байгаа. Хаа хаанаа эдийн засгийн бодит өсөлтийг хэрхэн бий болгох уу гэж ярьдаг ч энэ бүхэнд бодлого л чухал. Бодлого төлөвлөлтөд тухайн салбар бүрээр нь хяналт тавьдаг, эдийн засгийн хөгжлийн гол газар бол Үндэсний хөгжлийн газар. Сүүлийн найман жил дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг төгрөгөөр харахад өсөлттэй гарч байгаа атлаа ам.долларт шилжүүлэхээр тун бага байна. 2013 онд ДНБ 17.5 их наяд төгрөг байсан бол 2020 онд 40.5 их наяд төгрөг болсон. Өсөлтөөрөө 2.5 дахин. Гэтэл найман жилд 400хан сая ам.доллараар өссөн гэсэн үг. Төгрөгөөрөө өндөр байгаад байдаг. Ийм зөрүүтэй байгааг тодруулна уу. Хөөсөрсөн тоон дээр ажиллах бус эдийн засгийнхаа суурь тооцооллыг зөв хийж, өөрсдөдөө бодит зөв үнэлэлт өгч байж бодлогоо төлөвлөдөг баймаар байна. Хаана нь алдаа байна вэ. Үндэсний хөгжлийн газар ДНБ-ийг нэмэгдүүлэхэд хэрхэн ажилласан юм бэ. Салбар салбарт ямар өсөлт бий болгов.

ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ДАРГА Б.БАЯРСАЙХАН:

-ДНБ зөрүүтэй байгаа нь валютын ханшийн өөрчлөлтөөс хамаардаг. 10 жилийн өмнөх, одоогийн валютын ханш хоорондоо маш зөрүүтэй. Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулж байгаа. Нийтдээ санхүүжилт нь тодорхой болсон 149 төсөл, санхүүжилтийн эх үүсвэрийг нь босгох 77 төсөл, ТЭЗҮ-гүй 74 төслийн тооцоолол гарсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-24 202.126.90.143

Анандбазар гэж мал шиг гишүүнтэй болжээ.шал тэнэг гар байна.

Avatar

Тулга 2020-08-24 103.229.121.97

зуд болохоор манийгаа түшчихээд бусад үед нь бас хаядаг тээ?

Avatar

/*-*/ 2020-08-24 49.0.212.4

Яг үнэн, зуд болохоор малчид чинь албатай юм шиг биднийгээ түшиж ханарч унаад ,зун болохоор зэрэг "бид л та нарыг тэжээж байгаа шүү" гэж щаадаг юм. Малчид бол Хаан банкны малыг л хариулж байгаа улс шүү дээ. Учир нь тэдний бүх мал нь аймыг сумдынхаа Хаан банкны салбарт зээлийн барьцаанд байдаг юм.

Avatar

булган 2020-08-24 66.181.161.16

анандбаЗАР 3 сараас булганд бэлэг тарааж эхэлсэн юм шүү дуран цүнх дугуй гээд л бүгд л мэднэ одоо худал хайр зарлан жүжиглэв

Avatar

Зочин 2020-08-24 202.55.188.40

Юун малчид вэ? Худлаа хуцаж манжилж байхаар зүгээр л тэр арьс шир малын түүхий эдийг экспортлохыг хориглосон балай тушаалаа цуцлачихаач. Чадах уу? Тэгвэл ямар ч хэрэгцээгүй илжрүүлээд хаяж буй нэхий л гэхэд 10 мянга давах гээд байна. Эргүү хүүрнүүд ийм балай юм хийх нь багадаад ноос ноолуурын кг тутамд урамшуулал бодож өгч байна. Ийм байж нэг л мундаг төсөл ярьж улсаа хөгжүүлэх юм гэнэ. Ийм л менежмент хийгээд сууж байдаг тэнэгүүд б** үүрээд өөртөө хивс дэвсээд замын голоор алхаж ертөнцийн шивши

Avatar

Зочин 2020-08-24 202.55.188.40

г болоод явж байхдаа таарсан юм. Нүдэн дээр байгаа зүйлээ өөд нь татаж чадахгүй улсынхаа хамаг хүчин чадлыг ямар ч үр ашиггүй төмөр зам барих нэрээр шороонд булж байна. Ямрав дээ?

Avatar

Гээндээ ч гоондоо ч 2020-08-24 49.0.212.4

Цаад малчид нь ч яасан жилийн жилд хууртагдаж, маллагдаж хаширдаггүй юм.

Avatar

зочин 2020-08-24 66.181.166.196

малын хулгайтай цагдаагийн байгууллага боломжоороо тэмцэж л байгаа биз дээ, яг үнэндээ малын хулгайч гэдэг нь малчид өөрсдөө биз дээ, тэгээд ч төсвөөс санхүүждэг цагдаагийн байгууллага төсөвт бүрдүүлэхэд ямар ч оролцоогүй малчдын малыг хулгайгаас хамгаалах гэж хамаг хүчээ хаяж таарахгүй биз дээ

Avatar

Зочин 2020-08-24 64.119.26.214

Үхсэнээ хийдгийн сүүжиндээ дэвсэх адсагагүй байж

Avatar

MGL 2020-08-24 203.23.49.68

Ed nar yum hiij ehleechgui hu;laa yariad l suugaad bh yumaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж