БНСУ: Амны хаалт заавал зүүх журам хэрэгжиж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.08.24-нд нийтлэгдсэн

COVID-19

БНСУ: Амны хаалт заавал зүүх журам хэрэгжиж эхэллээ

БНСУ: Амны хаалт заавал зүүх журам хэрэгжиж эхэллээ

БНСУ-ын нийслэл Сөүл хотод сүүлийн үед коронавирусийн тархалт ихэсч байгаатай холбогдуулан өнөөдөр /2020.08.24/-өөс эхлэн гадаад болон дотор орчинд амны хаалт заавал зүүх журам хэрэгжиж эхэллээ. Ингэснээр тус хотын оршин суугчид хоол идэхээс бусад тохиолдолд амны хаалтыг заавал зүүх болж байна.

Үүнээс өмнө нь зөвхөн автобус, такси, метронд амны хаалт зүүхийг шаардаж байсан юм.

Сөүл болон ойр ормын хотуудад христийн сүмүүдээс коронавирусийн халдвар голомтлон халдварлах болсон нь эрх баригчдын санааг зовоож байна. Сүүлийн өдрүүдэд улс даяар нэг өдөрт илрэх халдварын шинэ тохиолдлын тоо тогтмол 200 давж байгаа юм. Иймд тус улсын эрх баригчид нэг дор 10 ба түүнээс дээш хүн цугларахыг хориглож, онц байдлын дэглэмийг гуравдугаар зэрэг болгож нэмэгдүүлээд байна.

Эх сурвалж: Korea times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж