Мандатын асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэх ёстой | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Мандатын асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэх ёстой

Хуучирсан мэдээ: 2016.01.27-нд нийтлэгдсэн

Мандатын асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэх ёстой

Энэ долоо хоногт байнгын хороо болон УИХ-аар хэлэлцэх сонгуулийн тойрог, мандатын тоог хэрхэн шийдвэрлэх асуудлаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн мэдээлэл хийлээ.

Сонгуулийн тухай хууль батлагдаад нэг сарын хугацаа өнгөрч байна. Сонгуулийн тухай хуулиар тулгамдсан хоёр асуудал байгаа. Нэгдүгээрт, УИХ-аас тойргоо байгуулаад, мандатын тоог тогтоох. Хоёрдугаарт, УИХ-ын сонгуулийн санал авах өдрийг 150-аас доошгүй хоногийн өмнө тогтооно гэж заасан. Энэ хугацаа нэгдүгээр сарын 31-нд дуусч байгаа аж. “Одоо бидэнд байгаа хугацаа нь Пүрэв, Баасан гариг л үлдээд байна. Өөрөөр хэлбэл, хоёр хоног. Хэрэв УИХ, байнгын хороо хуралдаж хуулийн хугацаанд мандат, тойргийн тоог тогтоох боломж байна. Үүнтэй нэгэн адил аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж, тойргоо тогтоохоор хуралдаж байна. Үлдсэн гурван өдөрт багтаж аймгууд тойрог, мандатын асуудлаа шийдчих байх. УИХ-ын тухайд Сонгуулийн Ерөнхий хороо саналаа хүргүүлсэн. Санал авах өдрийг зургадугаар сарын 29-ны өдрөөр, тойргийн дугаар, нутаг дэвсгэрийг тогтоох асуудлыг энэ сарын 31-ны дотор шийдэхийг СЕХ-ноос хүсч саналаа хүргүүлсэн” гэлээ.

Сонгуулийн тухай хууль бол УИХ, Ерөнхийлөгч, нийслэл, аймаг, сум дүүргийн ИТХ-ын хууль гэсэн дөрвөн хуулийг нэгтгэсэн хууль. Шинээр батлагдсан Сонгуулийн тухай хуульд аймаг, нийслэлийг ялгавартайгаар тогтоох заалт ороогүй. Харин өмнөх хуульд аймаг, нийслэлийн хүн амыг ялгавартайгаар тогтооно гэж заасан. Энэхүү заалтын дагуу өмнөх сонгуулиудын тойрог, мандатыг ялгавартай тогтоож байсан. Жишээ нь, аймгийн дунджаар 40 гаруй мянган хүнд нэг мандат ногдож байсан. Ийнхүү тогтоож байхад нийслэлд 80 гаруй мянган хүнд нэг мандат тогтоож байсан юм. “Харин одоо ялгавартайгаар тогтооно гэсэн заалтыг аваад хаячихсан учраас улсын дундажтай адилхан тогтоохоор болоод байна. Улсын дунджыг барихаас өөр арга байхгүй. Хүн амын тоо өсөөд гурван сая болсон. Хүн амынхаа тоотой мандатынхаа тоог уялдуулаад тогтоохоор улсын дунджаар 63 мянган хүнд нэг мандат. Улсын дунджаар 63 мянгаар нь тогтоохоор хоёр мандаттай байсан найман аймгийн хоёр мандат нэг болж буурч байгаа юм. Нийслэлийнх 22 болж байгаа. Түүнээс биш мандатын тоог шинээр зохиосон зүйл биш” хэмээн Ч.Содномцэрэн мэдээллээ.

Т.НОМИН

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-01-27 103.57.95.10

АН-ынхан нэртэйгээр нь Улаанбаатар улс болгочих. 100 ЯМААНД ЖАРАН УХНА ГЭГЧЭЭР НЭГ ДОВОН ДЭЭР БАЙГАА НИЙСЛЭЛД ОЛОН ДАРГА ТҮШМЭЛ ХЭРЭГГҮЙ. ХАРИН МАНДАТЫГ ХАСАХ ХЭРЭГТЭЙ. Нийслэлийн мандатыг нэмэх нь луйварчид хотод олон хүний дунд хавчуулж луйвар хийж амташсантай холбоотой цэвэр луйвар мөнөөс мөн. Бас нийслэлд Иргэдийн төлөөлөгч гээд 45 сул цалинтангууд бий

Зочин 2016-01-27 84.55.89.178

ashguidee iim boloosoo gej olon jil bodoj baisan ym

Зочин 2016-01-27 103.57.95.70

МаН -н хөдөөнөөс сонгосон гишүүн асангаас ард түмэн одоо танихгүй . тэгэхэд манай хотод дүүрэгт . Лу Гантөмөр тойрогтоо ард түмэнд Нэр хүндтэй байна ийм залуусыг олж дэвшүүлэ мөнгөөр хандиваар нэрдэвшүүлэхээ боль мөнгөөр гараагүй хүн ийм байх юм АН даргаарДорлигжав байхдаа ажил мэдэх чадаххүмүүсийг.

Зочин 2016-01-27 202.70.42.86

Хөдөөний малнууд нутаг эзгүйрлээ гэж хуцах юм. Тийм бол буцаад тийшээгээ зайлаач.

Зочин 2016-01-27 202.9.40.6

Хотын тойргийн мандатыг нэмэх хэрэгтэй. Харин жягсаалтаар орж ирэгсэд нь хөдөөний нэг мандаттай тойрогт хамтран ажиллах хэрэгтэй Өөрөөр хэрэлдэх хэрэггүй. Тэгвэл хууль нь зөрчигдөхгүй. МАН-ынхан сонгуулийн хуулиа батлаж байхад хаагуур явсан дуракууд вэ? Хамт баталчихаад дараа нь гоншигнох ямар хэрэг байнаа

zochin 2016-01-27 202.131.225.147

Хотын мандатын тоог нэмэх хэрэггүй. Тэртээ тэргүй одоогийн 76 гишүүний 55,26 хувь нь буюу 42 нь Улаанбаатараас сонгогдож байгаа шүү дээ. тойргоос сонгогдож буй 14 ийг 22 болгосоноор гишүүдийн 65,8 хувь буюу 50 гишүүн Улаанбаатар хотоос сонгогдоно. гэтэл хүн амын 43,33 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байгаа. Ингэхээр Дэлгэр уудам монгол маань Дөрвөн уулын дундах монгол болж хувирна.

зочин 2016-01-27 103.9.88.170

Зөв л ярьсан байна шүү дээ, СЕХ хуулийн дагуу л саналаа өгсөн байна, өөрснөө яах гэж ялгавартай тогтоож байсан заалтаа хассан юм бэ, гонгинох байсан бол ялгавартай тогтоох заалтаа хасахгүй байж болоогүй юм уу

эВГҮЙ 2016-01-27 103.9.88.210

энэ эвгүй өвөө шүү, ТЭТГЭВЭРТ НЬ ГАРГАААЧ

Зочин 2016-01-27 103.57.95.70

Хөдөөнөөс бүр болих. Хөдөө тойрог ч соц- үeийн тогтолцоо хотыг бүролонмандаттайболго

Зочин 2016-01-27 103.57.95.70

Энэ хүн ч харин гайгүй ажилаа мэднэ Содхүү гэж тэнэгийг оруулсан МАН - г. Энэ хүмүүстэй нь хөрснөөсзайлуулах хэрэгтэй

irgen 2016-01-27 103.242.47.226

ene odoo hezee tetgeverte garah ve dandaa buunii nohoitoj bh yumaa

irgen 2016-01-27 103.242.47.226

ene odoo hezee tetgeverte garah ve dandaa buunii nohoitoj bh yumaa

үГҮЙ 2016-01-27 103.9.88.210

нУТАГ ДЭВСГЭРИЙН СИСТЕМ МОНГОЛД ЮУНААС Ч ЧУХАЛ УЧРААС МАНДАТ ҮЛ НЭММОЙ

Зочин 2016-01-27 202.21.124.29

Uls mon yum bol humuusiin sanal ogoh erh tegsh baih heregtei, UB-d olon mandat olgohiig demjij baina.

Зочин 2016-01-27 202.70.42.86

УБ-т мандат нэмэх хэрэгтэй эсвэл энэ балай хөдөөний малнуудыг хотоос зайлуул. Хөдөөнөө очиж сонгуулиа өгөг. Энэ хот чинь харж хандах хүнгүй сүйрлээ.

хөдөө орон нутгаас 2016-01-27 182.160.33.49

болиорой ардчилсан нам аа? тэмцэнэ шүү.

Зочин 2016-01-27 202.246.252.102

Saihan uzvel uzne shuu. Shuud l buugaa gargaarai novshoo

Зочин 2016-01-27 202.9.41.103

AH-iin buunii nohoi harhaar l neg gulug shig sanagdaad baidin

Зочин 2016-01-27 103.9.90.130

Хуцаад байгаарай новшоо. УБ-т тойрог нэмэхгүй шүү