2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 34 хувьцаат компанийн 52,668,825 төгрөгийн үнийн дүн бүхий 582,651 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 19 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Тээвэр-Ачлал" ХК (ACL +15.00%) болон "Улсын Их Дэлгүүр" ХК (UID+12.41%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "БиДиСек"ХК (BDS -14.86%) болон "Дархан Зочид Буудал" ХК (DZG -14.73%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 6 ширхэг үнэт цаасыг 600,070 төгрөгөөр арилжсан байна.
"TOP 20" индекс 0.08 хувиар буурч 17044.04 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,594,674,900,299.94 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ