АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын эгч Трампыг ямар ч зарчимгүй, худалч нэгэн хэмээн ярьсан нууц бичлэг нь ил болжээ. Улсын шүүгч асан Мэриэнн Трамп Бэрри өөрийн зээ дүү Мэри Трамптайгаа ярьсан нууц харилцан яриа энэ сарын 22-нд олон нийтэд ил болсон байна. Энэхүү нууц бичлэгийн талаар анх The Washington Post сонинд нийтлэгдэж, дараа нь The Associated Press мэдээлсэн байна.
Уг бичлэгт Мэриэнн Трамп Бэрри дүүгийнхээ хэрэгжүүлж буй АНУ-Мексикийн хил дээр хүүхдүүдийг эцэг эхээс нь салгаж, цагдан хорих төвүүд рүү явуулж буй цагаачлалын бодлогыг шүүмжилж байгаа талаар дурддаг аж. Мөн тэрбээр зээ дүүдээ Доналд Трампын талаар “Чи түүнд итгэж болохгүй”, “Түүнд ямар ч зарчим байхгүй”, “Тэр муу хүүхэд байсан” зэрэг ярианууд дурдагджээ.
… in recorded conversations obtained by the @washingtonpost, trump’s sister tells his niece he has “no principles,” “you can’t trust him,” he was a “brat” blasting his “lack of preparation,” & she alleges he had someone “take the exams” before college. https://t.co/lLZZEQH85n pic.twitter.com/yFBdDeuhAE
— fake nick ramsey @ 🏡 (@nick_ramsey) August 23, 2020
Мэриэнн Трамп Бэрри задарсан нууц бичлэгийн үеэр “Түүний хамгийн ихээр хийхийг хүсдэг зүйл нь бүхнийг өөрийнхөө сайн сайхны төлөө хийлгэхийг оролдох. Түүнд ямар ч зарчим байхгүй. Ямар ч шүү. Тэр зүгээр л жиргэж, худлаа ярьдаг, бурхан минь” хэмээн ярьжээ.
Ирэх арваннэгдүгээр сард ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трамп өрсөлдөхтэй зэрэгцэн энэхүү нууц яриа ил болсон нь олны анхаарлыг татаж байна. Мөн эх сурвалжуудын хэлж буйгаар Трамп Бэрригийн хувьд Доналд Трампыг эсэргүүцэж байгаа гэр бүлийнх нь ганц хүн биш гэнэ.
Мх 2020-08-24 103.206.195.230
Энэ мэдээлэд ХЭРЭВ ҮНЭН БОЛ. Ёстой л нээрээ тийм байх шүү гэхээр л бичсэн байна. Хар багаасаа баян айлд төрж өсөөд амьдрал гэж ийм л байдаг гэдгээс өөрийг үзээгүй хүн яаж ч хичээгээд дэлхийн ядуу ард иргэдийн амьдралыг ойлгож удирдах вэ дээ?!
Зочин 2020-08-24 49.0.212.4
Улаантнуудын тархи угаалга нь инээдтэй шүү: Та нар хар даа: "Трамп хүүхэнтэй юу яасан гэнэ", "эгч нь Трампаа муулдаг гэнэ", "Xятадын хувийн компани Трампын засгийн газрыг шүүхэд өгнө гэнэ", "Трампын сонгуулийн өдрөөр цагаан ордон дээр сансраас том солирын чулуу шороо унана гэнэ"… гээд л шар мэдээгээр ёстой булж өгнөө. Тэгсэн мөртлөө Путины баасан баасны үнэр нь хүртэл анхилуун гэнэ ухааны юм бичээд л ккк. Тэнэг юм.
зочин 2020-08-24 115.65.47.30
Төрсөн дүү нь улсын ерөнхийлөгч байхын эсрэг зогсох эгч гэж байх уу?
Ard 2020-08-24 202.131.225.197
nom garchihsan baigaa
Зочин 2020-08-24 182.160.35.78
Энэ Трамп гэгч сагсуу нөхөрт ямар ч зарчим байхгүй нь үнэн л дээ.
Зочин 2020-08-24 49.0.212.4
Энэ улаантнууд дандаа шар мэдээ хов живийг папараци скандаал болгодог арга мэхтэй