АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын эгч Трампыг ямар ч зарчимгүй, худалч нэгэн хэмээн ярьсан нууц бичлэг нь ил болжээ. Улсын шүүгч асан Мэриэнн Трамп Бэрри өөрийн зээ дүү Мэри Трамптайгаа ярьсан нууц харилцан яриа энэ сарын 22-нд олон нийтэд ил болсон байна. Энэхүү нууц бичлэгийн талаар анх The Washington Post сонинд нийтлэгдэж, дараа нь The Associated Press мэдээлсэн байна.
Уг бичлэгт Мэриэнн Трамп Бэрри дүүгийнхээ хэрэгжүүлж буй АНУ-Мексикийн хил дээр хүүхдүүдийг эцэг эхээс нь салгаж, цагдан хорих төвүүд рүү явуулж буй цагаачлалын бодлогыг шүүмжилж байгаа талаар дурддаг аж. Мөн тэрбээр зээ дүүдээ Доналд Трампын талаар “Чи түүнд итгэж болохгүй”, “Түүнд ямар ч зарчим байхгүй”, “Тэр муу хүүхэд байсан” зэрэг ярианууд дурдагджээ.
… in recorded conversations obtained by the @washingtonpost, trump’s sister tells his niece he has “no principles,” “you can’t trust him,” he was a “brat” blasting his “lack of preparation,” & she alleges he had someone “take the exams” before college. https://t.co/lLZZEQH85n pic.twitter.com/yFBdDeuhAE
— fake nick ramsey @ 🏡 (@nick_ramsey) August 23, 2020
Мэриэнн Трамп Бэрри задарсан нууц бичлэгийн үеэр “Түүний хамгийн ихээр хийхийг хүсдэг зүйл нь бүхнийг өөрийнхөө сайн сайхны төлөө хийлгэхийг оролдох. Түүнд ямар ч зарчим байхгүй. Ямар ч шүү. Тэр зүгээр л жиргэж, худлаа ярьдаг, бурхан минь” хэмээн ярьжээ.
Ирэх арваннэгдүгээр сард ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трамп өрсөлдөхтэй зэрэгцэн энэхүү нууц яриа ил болсон нь олны анхаарлыг татаж байна. Мөн эх сурвалжуудын хэлж буйгаар Трамп Бэрригийн хувьд Доналд Трампыг эсэргүүцэж байгаа гэр бүлийнх нь ганц хүн биш гэнэ.
Холбоотой мэдээ