Энэ оны арваннэгдүгээр сарын 2 буюу АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх өдөр ачааны машины хэмжээтэй солир дэлхийг онох эрсдэлтэй хэмээн НАСА мэдээлжээ.
2018ВП1 нэртэй тэрхүү солир азаар нэлээд жижиг буюу 1.8-3.9 метр диаметртэй гэнэ. Мөн дэлхийг онох магадлал 0.41 хувьтай байгаа аж. Гэхдээ дэлхийг онолоо ч жижиг хэмжээтэй учир агаар мандалд шатаад дуусах учир аюулгүй юм.
Тус солир 1970 оноос хойш хэд хэдэн удаа дэлхийтэй ойрхон зөрж өнгөрсний хамгийн сүүлийнх нь 2018 оны арваннэгдүгээр сард байв. Мөн өнгөрсөн долоо хоногт 2020КЖ солир дэлхийгээс Ердөө 3000км орчим зайтай зөрсөн нь одоогийн байдлаар дэлхийтэй хамгийн ойрхон зөрсөн солир болон бүртгэгдээд буй юм. Хамгийн сонирхолтой нь 2020КЖ солирыг өнгөрч явахаас нь нааш хэн ч мэдээгүй гэнэ.
2018ВП1 солир хэдий дэлхийд аюул учруулахгүй ч 2020 он эхэлснээс хойш Австралийн түймэр, АНУ, Ираны үл ойлголцол, цар тахал, арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг хөдөлгөөн гээд олон таагүй үйл явдал болж байгаагийн дээр солир дэлхийг онох талаар ийнхүү мэдээлсэн нь олон хүний анхаарлыг татаж, хошигнолын сэдэв болж байгаа юм.
Эх сурвалж: BUSINESSINSIDER
Холбоотой мэдээ