“Гладиатор 2” кинон дээр Максимус амилна

Хуучирсан мэдээ: 2020.08.24-нд нийтлэгдсэн

“Гладиатор 2” кинон дээр Максимус амилна

“Гладиатор 2” кинон дээр Максимус амилна

Жүжигчин Рассел Кроу удаан яригдаж буй Гладиатор киноны үргэлжлэлд маш олон зүйл төлөвлөсний зах зухаас бага зэрэг сонирхууллаа. Ингэхдээ тэрбээр найруулагч Дуглас Вик Гладиатор 2 киног Максимус амилж байгаагаар эхлүүлэхээр төлөвлөж байгааг хэлсэн нь олны анхаарлыг ихээр татжээ.

Тэрбээр Дугласын тэрхүү санааг гайхаж, шоглосон талаараа “Би түүнтэй их удаан холбоогүй байсан. Гэхдээ сүүлд ярихад тэр надад Максимусыг стадионоос авч яваад агуйд тавьтал тэрбээр удалгүй амилж, агуйн үүдийг дарсан том чулууг зайлуулан гарч ирж байгаагаар киног эхлүүлэх санаа олсноо хэлсэн. Би үнэндээ сонсоод их гайхаж, тоглоом наргиа болоод өнгөрсөн юм” хэмээжээ. Мөн Кроу Дугласын яг юу бодож, төлөвлөж байгааг нарийн сайн мэдэхгүй байгаагаа хэлсэн юм.

Сүүлийн 20 орчим жилийн турш Гладиатор киног хэрхэн үргэлжлүүлэх тухай олон янзын санаа, таамаг олны дунд тарж байсны дотор Гладиатор 2 өмнөх киноныхоо  үйл явдлыг харуулна, эсвэл Максимусын хойд насыг үзүүлнэ гэх мэт яриа их алдартай байсан билээ.

Энэ бүх хугацаанд Ридли Скот Гладиатор 2 киног найруулах хүсэлтэйгээ илэрхийлсээр байсан бөгөөд, тэр байтугай Ник Кейвээр зохиол бичүүлэхээр хөлсөлж байсан гэнэ. Харин Кейвийн дэвшүүлсэн зарим санаанууд нь Максимусыг Ромын бурхад амилуулах, дэлхийн хоёрдугаар дайнд тулалдуулах, Вьетнамын дайнд оролцуулах, Загалмайлсан эцэг киноны үйл явдлыг дуурайх зэрэг хэтэрхий амбицтай байсан гэнэ.

Гладиаторын тухай яриа намжиж, хүмүүс мартах шахаж байсан ч 2018 онд Парамоунт Гладиатор 2 киног бүтээхээр ажиллаж байгаагаа зарлаж, шуугиан тарьсан билээ. Гэвч одоог болтол кинонд чухам юу гарах тухай ямар ч мэдээлэл байхгүй байна.

Эх сурвалж: YAHOO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж