26 жилийн дотор 28 триллион тонн мөс хайлжээ | News.MN

26 жилийн дотор 28 триллион тонн мөс хайлжээ

26 жилийн дотор 28 триллион тонн мөс хайлжээ

26 жилийн дотор 28 триллион тонн мөс хайлжээ

Дэлхийн дулаарлын улмаас далайн түвшин нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй нэмэгдэж байна. Их Британийн судлаачдын Гренландад хийсэн судалгаагаар 1994 оноос хойш 28 триллион тонн мөс хайлжээ. Коллеж Лондон, Лийдс болон Эдинбургийн их сургуулиудын хамтарсан судлаачид өнгөрсөн 26 жилийн турш сансрын хиймэл дагуулын авсан зураглалд дүн шинжилгээ хийн мөсөн уул, мөсөн голуудын хайлж, устаж үгүй болсон байдлыг судлажээ.

Лийдсийн их сургуулийн профессор Энди Шеперд “Судлаачид өмнө нь Антарктид эсвэл Гренландад мөс хайлж буй талаар судалж байсан. Гэвч энэ удаад бүхэл бүтэн гаригаас ор сураггүй устаж, алга болсон маш их хэмжээний мөсийг анх удаа харлаа. Бидний олж илрүүлсэн зүйл биднийг гайхшрууллаа” хэмээжээ.

Дэлхийн өнцөг булан бүрт л мөсөн гол, мөсөн бүрхүүл хайлж байгаатай холбогдуулан судлаачид далай тэнгисийн түвшин энэ зууны төгсгөл гэхэд нэг метрээс илүү дээшлэх боломжтой гэж тооцоолжээ. Шеперд профессорын хэлж буйгаар далайн түвшин нэг сантиметр нэмэгдэхэд нэг сая орчим хүн амьдрах боломжтой хуурай газар үгүй болно гэв.

Мөсөн голууд ихээр хайлж байгаа тул ирээдүйд хүн төрөлхтөн цэвэр усны хомсдолд орох аюултай гэнэ.

Лийдсийн их сургуулийн судлаач Том Слатер “28 триллион тонн мөс гэдэг бол Их Британийн арлуудыг бүхэлд нь 100 метр зузаантай мөстэй усаар дүүргэнэ гэсэн үг. Үнэхээр санаанд багтамгүй зүйл” хэмээжээ.

1880 оноос хойш дэлхийн гадаргуугийн температур 0.85 цельсээр нэмэгджээ.

1980-1989 онуудын хооронд дэлхийн температур 0.14 цельсээр өсч, дараагийн арван жил нь 0.2 цельсийн өсөлттэй байжээ. 2019 онд судлаачид Гренландын бүс нутагт нэг минут тутамд нэг сая тонн мөс хайлна гэж тооцоо гаргасан аж.

Судлаачид дэлхийн дулаарлын эсрэг CO2 буюу нүүрсхүчлийн хийн хэрэглээг багасгах хэрэгтэй хэмээн уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж