АНУ: Сийвэнгийн эмчилгээг коронавирусийн эсрэг хийхийг зөвшөөрлөө

Хуучирсан мэдээ: 2020.08.24-нд нийтлэгдсэн

COVID-19

АНУ: Сийвэнгийн эмчилгээг коронавирусийн эсрэг хийхийг зөвшөөрлөө

АНУ: Сийвэнгийн эмчилгээг коронавирусийн эсрэг хийхийг зөвшөөрлөө

АНУ-ын эрх баригчид плазм эмчилгээ буюу коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүниий цуснаас авсан сийвэнг өвчтэй хүнд тарих замаар хийдэг эмчилгээг covid-19 өвчтэй хүмүүст хийж эхлэхийг албан ёсоор зөвшөөрчээ. Ерөнхийлөгч Дональд Трамп уг шийдвэрийг цар тахалтай тэмцэх үйлсэд гарсан томоохон дэвшил гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

Харин мэргжилтнүүдийн зүгээс уг эмчилгээ нь гүйцэт судлагдаагүй байсан, улс төрийн шаардлагаар яаран шийдвэр гаргалаа гэж шүүмжилж байгаа юм. Одоогийн байдлаар тус улсад дээрх эмчилгээний аргыг 53 мянган хүнд туршаад байгаа ба үр дүн нь гүйцэт гараагүй байгаа аж.

Гэтэл уг шийдвэрийг олон нийтэд зарлахаас өмнө Ерөнхийлөгч Трамп өөрийн твиттертээ “Ямар нэг бүлэглэл плазм эмчилгээг сонгуулийн өмнө нэвтрүүлэхгүйн тулд саад хийж байна” гэж жиргэсэн байжээ. Үүнээс гадна зарим хэвлэлүүд Трампыг сонгуулиас өмнө коронавирусийн эсрэг вакциныг нэвтрүүлэхийг шахаж байгаа ч гэж мэдээлж байгаа юм. Тус улсын хувьд Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль дөхсөн энэ үед коронавирусийн цар тахал нь улс төрчид нэгнийхээ эсрэг ашиглах зэвсэг болж байна гэж судлаачид үзэж байна.

Эх сурвалж: Business Insider

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж