265 цэцэрлэгийн багш, туслахын орон тоог нэмжээ

Хуучирсан мэдээ: 2020.08.24-нд нийтлэгдсэн

265 цэцэрлэгийн багш, туслахын орон тоог нэмжээ

265 цэцэрлэгийн багш, туслахын орон тоог нэмжээ

Ердөө долоо хоногийн дараа хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Энэ жилийн хувьд цар тахалтай онцгой нөхцөлд сургууль, цэцэрлэг, их, дээд сургуулиуд хичээллэхээр бэлтгэлээ хангаад байгаа билээ.

5087 ХҮҮХДИЙГ УЛСЫН ЗАРДЛААР ХУВИЙН ЦЭЦЭРЛЭГТ СУРГАНА

Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн нэг ангид 20-25 хүүхэд суралцуулахаар шийдвэрлэсэн. Энгийн үед дунджаар 40-60 хүүхэдтэй нийслэлийн цэцэрлэгүүд ангийн агаар, халдваргүйжилт, цэвэрлэгээ, бусад зүйлүүдээ бодоод бид нэг ангид 20-25 хүүхэд байхаар тооцоолжээ. Албаныхны мэдээлснээр Улаанбаатар хотын хувьд бүлэг дүүргэлт хамгийн өндөр буюу төрийн өмчийн цэцэрлэгүүдэд 40.2 байдаг аж. Тиймээс энэ жилийн хувьд цэцэрлэгийн хүрэлцээ, анги дүүргэлтийг тооцолж, зарим  хувийн цэцэрлэгүүдэд төрийн өмчийн цэцэрлэгийн зардлаар хүүхдүүдээ явуулах боломжтой болгожээ. Урьдчилсан байдлаар 5087 хүүхдийг хувийн цэцэрлэгт явуулахаар тооцоолжээ. Анги дүүргэлт, нэг ангид суралцах хүүхдүүдийн хүртээмжийг тооцоолж, өнөөдрийн байдлаар 265 багш, туслах багш нэмэлтээр ажиллах юм байна.

Өмнөх жилүүдэд нийт цэцэрлэгийн насны хүүхдийнхээ 84.2 хувийг хамруулж байсан.

ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ОНОЛЫН ХИЧЭЭЛ ЕСДҮГЭЭР САРЫН 1-НД ЦАХИМААР ЭХЭЛНЭ

Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэг есдүгээр сарын 1-ны өдрөөс хичээллэнэ. Харин их, дээд сургуулиуд аравдугаар сарын 5-ны өдрөөс оюутнуудаа хүлээн авах юм. Боловсрол шинжлэх ухааны яамны Дээд боловсролын газрын дарга Г.Батнэмэхийн мэдээлснээр энэ жил улсын хэмжээнд 150 мянга гаруй оюутан суралцах тооцоо байна. Үүнээс 120 мянга нь бакалаврын төвшинд  суралцах аж.

Их дээд сургуулиуд цахим болон танхимаар хосолсон хэлбэрээр явуулах ба есдүгээр сарын 1-ны өдрөөс онолын хичээлийг  цахимаар эхлүүлэхээр болжээ. Засгийн газрын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэхээр болсон тул их дээд сургуулиуд дараах бэлтгэл ажлыг ханган ажиллах чиглэл үүргийг өгчээ. Үүнд,

  • Оюутны элсэлт, хичээл сонголт цахимаар хийгдэх.
  • Их, дээд сургууль, коллежийн лекцийг есдүгээр сарын 1-нээс цахимаар эхлүүлэх бөгөөд аравдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн танхимаар семинар лабораторийн хичээлийг явуулна.
  • Онолын хичээлийг 100 хувь цахим хэлбэрээр оюутанд хүргэж, танхимын багтаамжаас хамааран семинар, лабораторийн хичээлийг 20-40 хүртэлх оюутантай явуулахаар зохион байгуулжээ.
  • Сургуулиас сургалтын хөтөлбөрийн агуулгыг алдагдуулахгүй, оюутан сурагчдад ойлгомжтой байх тал дээр анхаарч цахимаар видео контент бэлтгэх.
  • Танхимын сургалт зохион байгуулахад УОК, ЭМЯ-наас өгсөн зөвлөмжийг өндөр хэмжээнд дагаж мөрдөнө.
  • Анги танхим, дотуур байр орчмыг халдваргүйжүүлэх ажлыг хийнэ.

Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 51 дотуур байранд  12 мянга гаруй оюутныг хүлээн авах бэлтгэл ажлыг хангажээ. Дотуур байранд амьдрах оюутнуудыг аравдугаар сарын 1-5-ны өдрүүдэд хүлээн авах юм.  Дашрамд дурдахад, 2019-2020 оны хичээлийн жилд 95 их, дээд сургууль болон коллежид  нийт 148 446 оюутан суралцжээ. Мөн хичээлийн жилд Ерөнхий боловсролын 820 сургуульд 640 449 сурагч, 1439 цэцэрлэгт /СӨБ-Сургуулийн өмнөх боловсролын байгууллага/ 263.333 хүүхэд суралцаж төгссөн байна.

 

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж