Г.Ганбаяр Унгарын лигт анхны гоолоо орууллаа | News.MN

Г.Ганбаяр Унгарын лигт анхны гоолоо орууллаа

Г.Ганбаяр Унгарын лигт анхны гоолоо орууллаа

Г.Ганбаяр Унгарын лигт анхны гоолоо орууллаа

Унгарын хөлбөмбөгийн хоёрдугаар лигийн Активал Чаквар багт Монгол улсын үндэсний шигшээ багийн тамирчин Г.Ганбаяр хүчин зүтгэж байгаа талаар бид өмнө нь та бүхэндээ мэдээлж байсан билээ. Тэгвэл өнөөдөр/2020.08.24/ явагдсан тус лигийн тавдугаар тойргийн хүрээнд Активал Чаквар баг Капошвар багийн талбайд зочлон тоглож 2:2 гэсэн харьцаатай тэнцсэн байна. Энэхүү тоглолтын нэгдүгээр үеийн 40’ дэх минутанд Г.Ганбаяр гоол оруулан, Унгар хөлбөмбөгийн мэргэжлийн лигт гоол оруулсан анхны Монгол хөлбөмбөгчин боллоо.

Өдгөө 19 настай Г.Ганбаяр өнгөрөгч наймдугаар сарын 03-ны өдөр улирлын нээлтийн тоглолтонд сэлгээгээр талбайд гарч, Унгарын хоёрдугаар лигт шинэ багийнхаа төлөө дебют тоглолтоо хийсэн.

Ganbold Ganbayar Анхны гарааныхаа тоглолтон дээр анхныхаа гоолыг хийлээ 🤩👏🏻 Найздаа амжилт хүсье💪🏻👏🏻❤️😍

Posted by Б. Батхуяг on Sunday, August 23, 2020

Монголын хөлбөмбөгийн холбоо Унгар улсын мэргэжлийн хөлбөмбөгийн Пушкаш академитай үзэглэсэн хамтын ажиллагааны хүрээнд 2016 онд дөрвөн залуу тоглогчийг тус академид суралцуулахаар явуулсан. Нэг жилийн хугацаанд бэлтгэл сургуулилт хийсний эцэст тэднээс Г.Ганбаяр мэргэжлийн гэрээ байгуулан тус академийн залуучуудын багт үргэлжлүүлэн тоглохоор болсон юм.

Одоогийн байдлаар Активал Чаквар баг хоёр оноотой лигтээ 20-р байранд бичигдэж байна. Нийт 38 тойрог явагдах тус лигийн дөнгөж эхний таван тойрог өндөрлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-24 182.160.0.216

Үүнийг угаах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-08-24 202.179.27.136

Оросын багуудад буриадууд дүүрэн баймаар юм

Avatar

Зочин 2020-08-24 66.181.177.224

Хурд, идэвхи санаачилга бусдаасаа илүү байгаа юм биш үү. Улам их амжилтыг хүсье. Зүтгээд байна шүү…

Avatar

иргэн 2020-08-24 202.179.26.0

энэ довтолгоонд эхнэс нь оролцож гоолджээ Амжилт хүсье Сэлэнгийн залууд мундаг

Avatar

Зочин 2020-08-24 66.181.171.35

Хялбархан гоол байнаөө

Avatar

ББ 2020-08-24 64.119.20.253

Амжилт хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж