Байнгын хороо: E-Mongolia нэгдсэн цахим шилжилт рүү орно | News.MN

Байнгын хороо: E-Mongolia нэгдсэн цахим шилжилт рүү орно

Байнгын хороо: E-Mongolia нэгдсэн цахим шилжилт рүү орно

Байнгын хороо: E-Mongolia нэгдсэн цахим шилжилт рүү орно

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар" танхимд боллоо. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад:

-Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл (Засгийн газар 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ);

-Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл (Засгийн газар 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ) багтав.

Худалдааныг Монгол Улсын Их хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал даргалж, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.

ЗГХЭГ-ын дарга Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-Хувь хүний нууцтай холбоотой хууль гарна. Төр иргэдийн мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтрэхгүй. Цахим шилжилт оноос өмнө хийгдэнэ. Улс даяараа e-mongolia нэгдсэн цахим шилжилт рүү орно. Эхлээд төрийг нэгтгэнэ, цахим гарын үсэгтэй болно. Энэ шилжилтийг амжилттай хийж чадвал хүн бүр домайн хаягтай болно. Ирэх аравдугаар сарын дундуур e-mongolia цонхны нээлтийг хийнэ. Төрийн бүх үйлчилгээнээс эхлээд бэлэн мөнгөний шилжүүлэг хүртэл шаардлагатай бол орно. Цахим шилжилтэд 7-8 жилийн хугацаа орохоос эхний дөрвөн жилд гол эх сууриа тавиад авъя. Та бүхний цахим шилжилтэд хамтран ажиллаж оролцоно гэж найдаж байна.

УИХ-ын гишүүн Ц.МӨНХЦЭЦЭГ:

Мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа вэ.

АЖЛЫН ХЭСЭГ:

-Одоогийн байдлаар Цахим аюулгүй байдлын тухай хууль төслийн шатанд яваа, дахин судалгаа хийж, сайжруулж байна. Технологийн талаас мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны стандартыг бий болгох ёстой. Мэдээллийн аюулгүй байдлын хяналт удирдлагын төв байгуулах шаардлагатай. Иргэд хувийн хэвшлийн мэдээллийг хамгаалдаг төв байх юм. Мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль, Өгөгдөл хамгааллын хууль, Цахим харилцааны хууль зэрэг салбар болгон дээр дагалдан гарах хуулиудыг баталж байж цахим шилжилт хийгдэнэ.

СОЁЛЫН САЙД С.ЧУЛУУН:

-Барьж хэрэгжүүлэх үндсэн гол бодлого бол цахим үйлчилгээ, цахим мэдээллийн дата баазыг нэлээн түлхүү явуулна. Цахим соёл хөтөлбөрийн хүрээнд Монголын соёлын өвийг бүрэн нэгтгэсэн, мэдээллийн нэг сан байгуулна. Нэгд, хууль бус хулгайн асуудлыг цэгцлэхэд гол хаалт болно. Монгол Улсын газар нутаг дээр байгаа нийт 100 гаруй мянган дурсгалт өв цахим санд орох юм. Хоёрт, аялал жуулчлын мэдээллийн сан байгуулна. Гуравд, цахим музей, галерейг түлхүү хэрэглэх ёстой. Инновац соёлын бүтээлч үйлдвэрлэлд гол анхаарал хандуулна. Соёл урлагийн байгууллагууд санхүү, эдийн засгийн хувьд хөл дээрээ босоход инноцвацийн асуудал чухал. Эрх зүйн орчин бүрдсэн, инновацитай холбовол соёлын бүтээлч үйлдвэрлэл бий болно гэж бодож байна. Соёл урлагийн үйлчилгээг цахимжуулах, онлайн хэлбэрээр билет захиалах зэрэг мэдээллийг төвлөрүүлэх ажил хийгдэнэ. Бид үндсэн судалгаа чиглэлүүдээ өгөөд ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Н.УЧРАЛ:

-Эдийн засгийг төрөлжүүлэх дээр онцгой анхаарах хэрэгтэй. Хуулиудаа хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

УИХ-ын гишүүн Г.ДАМДИННЯМ:

-Цахим шилжилтийн хүрээнд Олон улсын боловсролын стандарт руу шилжих гэсэн агуулга оруулж ирэхгүй бол болохгүй байна. Цахимаар хийгдэж байгаа үйл ажиллагаануудыг хүлээн зөвшөөрч буй санаагаа ойлгуулахгүй бол бичиг баримтууд дээр хууль, эсвэл тоног төхөөрөмжүүд оруулж ирэхээр тусгагдсан байна.

УИХ-ын гишүүн Х.ГАНХУЯГ:

-Цахим чөлөөт бүс байгуулах асуудлыг ярилцах нь зүйтэй болох уу. Ажлын байр бий болгоход урамшуулал олгодог байдлаар. Хамгийн ирээдүйтэй салбар юм. Хоёр чөлөөт бүс яриад байдаг, өнгөрсөн 30 жил ноцолдлоо, ямар ч үр дүн гараагүй. Цахим хөндий шиг чөлөөт бүс байгуулаад судлаад явбал нэлээн боломжууд бий гэж бодож байна. Энэ чиглэл рүү ажлын хэсэг байгуулаад явах нь зүгээр санагдаж байна.

УИХ-ын гишүүн Г.АМАРТҮВШИН:

-E Mongolia-г ямар төлөвлөгөөгөөр нэвтрүүлэх гэж байгаа юм бэ? 2020 оны арванхоёрдугаар сарын 31 гэхэд ямар ажил хийгдсэн байх ёстой вэ. Тийм танилцуулга хийвэл бүхэлд нь ойлголттой болох байх. Хэрэгжүүлэлт нь яаж явах вэ гэдэг дээр сайн танилцуулмаар байна. Яам, агентлагийн тоног төхөөрөмжийн худалдан авалтыг хэрхэн зохион байгуулах вэ?  E-Mongolia-гийн эрэмбэ дараалал хэрхэн явах вэ?

УИХ-ын гишүүн Н.УЧРАЛ:

-Энэ талаар гишүүд бүрэн мэдээллээр хангагдаагүй байгаа. Засгийн газар анхааралдаа авах байх.

УИХ-ын гишүүн Ц.СЭРГЭЛЭН:

Цахим монгол хөтөлбөрийг бүрэн дэмжиж байна. Маш том систем бүрдэнэ. Өөрийн гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэй. Нэг бүрэлдэхүүн хэсэг нь кибер аюулгүй байдал. Онцгойлон анхаарч, тогтолцоо бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай. Тэгэхгүйгээр энэ систем маш бодит аюултай учирна. Хамгаалал өөртөө аюул занал, заналхийлэл гэдэг ухагдахуун хамт явдаг ойлголт. Кибер аюулгүй байдалтай холбоотой маш том байдал үүссэн. Гүрж, Эстоний жишээг хэлж болно. Эстонийн бүх систем ажилгүй болсон. Гүрж ч бас ийм болсон. Кибер аюулгүй байдал маш өндөр зэрэглэлийн болсон. Зэвсэг бариад хариу арга хэмжээ аваад байхгүйгээр энгийн үгээр хэлэхэд “какердаад” дуусаа. Албан ёсоор ажлын хэсэг байгуулж ажиллуулах санал оруулж байна. Программ хангамжаас тусдаа асуудал. Энэ чиглэлийн ажилтнуудыг тусгайлан бэлддэг. Бид хамгаалалтын бүрхэвчтэй болохгүй бол болохгүй.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг, саналаа хэлж дууслаа.

“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг байв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатар зарчмын зөрүүтэй таван санал гаргав. Тус байнгын хорооноос гарах санал дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцуулахаар болов.


УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Засгийн газрын үйл ажиллагаан хөтөлбөрт холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд үг хэлж, санал хэлэх, мөн зарчмын зөрүүтэй саналтай гишүүн байсангүй. Байнгын хорооноос гарах санал дүгнэлтийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд УИХ-ын гишүүн Г.Амартүвшин танилцуулахаар боллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-24 66.181.161.24

Сэргэлэн генерал зөв хэлжээ,

Avatar

Зочин 2020-08-24 59.153.87.16

Жил бүр баахан лицензийн төлбөр төлдөг боллоо. Гэтэл МАБ-ын удирдлага, зохион байгуулалт, бодлого, журам, хяналт, гүйцэтгэл, хэмжүүр байхгүй учир бахь байдгаараа, мэдээллээ алдсаар, хүмүүсээс хамааралтай аюул, эрсдлүүд нь өссөөр байна. Тиймээс арай нухацтай бодож, мөн чанараар нь авч үзэж МАБ-аа хангах цаг болсон. Тэгэхгүй бол дижитал шилжилт, төрийн онлайн үйлчилгээнүүд найдваргүй, хоосон мөнгө үрсэн талруугаа орно. Орчин үед МАБ-ыг зардал гэж үзэхээ больсоныг удирдлагч бүр ойлгох цаг болсон.

Avatar

Халтар 2020-08-24 59.153.87.16

Төрийн энтерпрайз архитектур нэвтэрч байж дижитал шилжилт хийгдэх учир энэ хүрээнд заавал байх, бизнес, аппликейшн, дэд бүтцийн болон дата архитектурынхаа тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах зориулалттай секьюрити архитектурыг бий болгоё гэвэл MNS/ISO 27001:2013 стандартын дагуу МАБ-ын удирдлагын тогтолцоогоо төр, бизнесийн бүх байгууллага бий болгохоос өөр арга зам байхгүй. Өнгөцхөн техникийн хамгаалалтын асуудал яриад 20 жил боллоо, өндөр үнэтэй их төмөр авлаа.

Avatar

Халтар 2020-08-24 59.153.87.16

Англи Саксоны эрх зүйн тогтолцоотой улсуудад дэлгэрсэн, арай явцуу хүрээний Кибер аюулгүй байдал (КАБ) гэдэг ойлголт ч эх газрын эрх зүйн тогтолцоотой Монгол улсад сайн зохицохгүй, учрыг ойлголгүй ингэж КАБ-руу хошуурч болохгүй. Эх газрын эрх зүйн тогтолцоотой улсын хувьд ОУ-ын стандартын байгууллага, ЕХ-ны "Мэдээллийн Аюулгүй Байдал" гэдэг нэр томъёогоороо явах ёстой. Өргөн хүрээтэй гэж мэдэхгүй хүмүүс айдаг юм, үгүйээ, орчин үеийн бүх байгууллага үйл ажиллагааны бүх хүрээгээ хамруулах ёстой.

Avatar

Халтар 2020-08-24 59.153.87.16

Гэхдээ дэлхий нийтээр CSIRT, CERT гэх мэтээр нэрлэдэг сүлжээний халдлагын эсрэг багийг монголд сүржигнээд хуулиар баталгаажуулах гээд байдаг нь бас ойлгомжгүй, аль ч улсад ТББ юмуу ХХ-ны яамны харьяа төрийн өмчит байгууллага мэтээр ажилладаг, ЗГ-ын тогтоолоор байгуулчихдаг байгууллага шүүдээ. МАБ-ын хуулиар МУ, байгууллага, аж ахуйн нэгжид МАБ-ын удирдлагын тогтолцоо бий болгох, эрсдлийн үнэлгээ, аудит, тасралтгүй ажиллагаа, будлиан зөрчилийн удирдлагыг бий болгох үндсэн шаардлагуудыг тогтооно.

Avatar

Халтар 2020-08-24 59.153.87.16

Мэдээллийн аюулгүй байдлыг монголд анхлан судалж эхэлсэн эрдэмтэн болохын хувьд "Цахим мэдээллийн аюулгүй байдал" гэдэг нэр томъёог огт ойлгохгүй байна. Бүх өгөгдөл мэдээлэл цахим хэлбэрт орсон, тусгайлан цахим гэж ялгадаг улс орон дэлхийд огт байхгүй байхад монгол ганцаараа ингэж буруу юм ярьж дэлхий нийтийн доог болмооргүй байна. Мэдээллийн аюулгүй байдлын хууль гэдэг нэрээрээ л гаргах нь зүйтэй

Avatar

Эрсдлээ сайн тооцоорой 2020-08-24 192.82.77.176

яваандаа серверийн сайжруулалт, шинэчлэлт хийгдэхээр цахим мэдээлэл чинь алдагдана. Эрсдлээ сайн тооцоорой

Avatar

Зочин 2020-08-24 202.21.108.226

e mongolia gee l baigaa, yuugaa e bolgoh geed baigaagaa medeh hun baina uu?

Avatar

мөнгөний л шуналнууд 2020-08-24 103.57.93.15

энэ цахим системийн ойлголт нэг ч үхрнүүдэд байдаггүй юм биш үү.эхлээд засаглалыг цахимжуулахад ямар ажлаас эхэлж али хүртэл хийхээ мэдэхгүй сууж бгаа үхрнүүд зөндөө бна.цахимын талаар юрандаа хүрэлсүхээс асуувал а ч байхгүй дээ.ийм үхрнүүд улстөрд ордог ни хачирхалтай.оюун санаа гэж оргүй хоосон толгойнууд.мөнгөний л шуналнууд.

Avatar

hm 2020-08-24 64.119.17.3

Hackeruudaas hamgaalj chadah um uu daa?

Avatar

hm 2020-08-24 64.119.17.3

Мэдээлэлийн аюулгүй байдалаа хангах бэлтгэл хэр хангагдсан бэ? Хөрш орнуудын хакеруудаас хамгаалж чадахуу?

Avatar

Зочин 2020-08-24 202.21.113.238

iim yaduu oilgolttoi giushuud dee. yana daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж