Хамгийн хурдан туръя гэж бодож байвал

Хуучирсан мэдээ: 2016.01.27-нд нийтлэгдсэн

Хамгийн хурдан туръя гэж бодож байвал

Хамгийн хурдан таргалуулдаг учраас хурдан туръя гэж бодож байвал эднээс татгалз

1. Чипс
Чипс нь амттай учраас нэг идэхээрээ цадталаа иддэг. Гэтэл хоёрхон алга чипсэнд 20гр фат өөх тос агуулагдсан байдаг гэдгийг мэдэх үү? Гэдсэн дээр гэдэс авчирч наадаг гээд л ойлгочих.

2. Кофе уухдаа кремэн сүү хийхгүй бай
Кофе уух болгондоо хийж байгаа кремэн сүү хурдан таргалуулдаг. Тослог багатай сүү худалдаж аваад кофетай хольж ууж байх нь хамаагүй эрүүл сонголт юм шүү.

3. Жигнэмэг
100 гр жигнэмэгэнд 40 гр илчлэг орсон байдаг. Бид жигнэмэг идэхдээ зуухан граммийг иддэггүй л байх шүү. Нэг дор бүгдийг нь дуусгаж байж л санаа амардаг.

4. Газтай болон энержи ундаанууд
Сэргээгч газтай ундаануудад орсон элсэн чихрийн хэмжээ их байдаг учраас зүгээр л газтай хольсон чихэр л уугаад байна.

5. Зайрмаг болон хөлдөөсөн амттангууд
Зайрмагийг хэдхэн өдөр дарааллаад идэхэд л бондойгоод бамбайгаад ирдэг.

6. Гранола бар
Тэд эрүүл сонголт мэт санагдаж байж болох ч granola бар нь ихэвчлэн устөрөгчтэй тос, элсэн чихэр ачсан байна.

7. Кетчүп
Кетчупэнд дурлагчдын хувьд муу мэдээ. Кетчуп гол найрлага нь нэг их фруктоз эрдэнэ шишийн сироп байна. 1 халбага кетчупд элсэн чихэр 4 гр агуулж байна. Хэн зөвхөн 1 халбага иддэг билээ дээ.

8. Маргарин
Маргарин транс өөх тос агуулсан хамгийн муу зүйл гэж хэлэх байна. Транс өөх тос нь цусан дахь хлостренийн түвшинг нэмэгдүүлж эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг.

9. Кэкснүүд
Амттай боловч цагаан гурилаар крем элсэн чихрийн хольц орсон кекснүүд хамгийн хурдан таргалуулдаг. Яагаад гэвэл кексэнд цөцгийн тос, сыроп, элсэн чихэр бялхтал хийж байж л амттай байдаг учраас тэр юм.

10. Попкорн
Хольц нь натри, өөх тос, сода, илчлэг ихтэй байдаг учраас маш хурдан таргалуулна.

11. Сода ус
Сода ундаа хөөлгөдгийг мэдэх үү? Чихэрлэг ундаа сода ундаа нь цаг хугацааны явцад бага багаар жинг нэмсээр байдаг.

12. Өглөөний цайндаа иддэг чихэртэй сериалүүд
Зарим үр тарианий сериалүүд их чихэр агуулсан байдаг. Тийм ээ, та зөв уншлаа! Хэрэв та сериал худалдаж авах гэж байгаа бол ард нь байгаа орцыг нь шалгаж харж байгаарай. Элсэн чихэр нь 8-аас дээш грамм бол эргэж тавиур дээр тавьж, хол яв.

13. Элсэн чихэр
Элсэн чихэр биед хэрэгтэй зүйл биш л дээ. Байгалийн натурал элсэн чихэр бол өөр хэрэг. Элсэн чихэр өөх тос хоёр биед маш хурдан жинг нэмж таргалуулж чаддаг.

14. Ургамлын тос
Ургамлын тос хэрэглэж байхаар оливийн тос юм уу коконуат тос хэрэглэж байвал таргалахгүй.

15. Цагаан талx
Цагаан талхнаас татгалз бүхэл үрийн талхыг өдөр тутам хэрэглээгээ болго.

Эх сурвалж: www.sokosolongo.com

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж