Хориотой үед үдэшлэг зохиож, 13 хүн нас баржээ | News.MN

Хориотой үед үдэшлэг зохиож, 13 хүн нас баржээ

Хориотой үед үдэшлэг зохиож, 13 хүн нас баржээ

Хориотой үед үдэшлэг зохиож, 13 хүн нас баржээ

Перу улсын нийслэл Лима хотын Томас Рестобар шөнийн цэнгээний газар хөл хорио зөрчин хууль бусаар үдэшлэг зохион байгуулж байгаад цагдаад баригдаж, цагдаа нар үдэшлэгийг тараахаар шөнийн цэнгээний газарт шалгалт хийжээ. Энэ үеэр олноор цугларсан иргэд баривчлагдахгүйн тулд эмх замбараагүй байдал үүсгэж,  13 хүн нас барж, 6 хүн гэмтжээ. Хүмүүс гарах гарц руу нэгнээсээ түрүүлэх гэж дайрч байх үеэр бусдын хөлд гишгүүлж, шахуулснаас амиа алдаж, бэртжээ. Мөн үймээний үеэр 13 нас барсны хоёр нь эмэгтэй хүн байсан бол зургаан хүн бэртсэний гурав нь цагдаагийн ажилтан байжээ. Үдэшлэгт 130 орчим хүн ирснээс 23 хүн баривчлагджээ.

Перу улс, тэр дундаа нийслэл Лима хот цар тахлын тархалтыг тогтоон барих, сэргийлэх зорилгоор урлаг, соёл, зугаа цэнгэлийн үйл ажиллагаануудыг хориглож, хөл хорио тогтоосон билээ. Гэвч Томас Рестобар шөнийн цэнгээний газар хууль зөрчиж, олон хүнтэй үдэшлэг зохион байгуулжээ.  Цагдаа нарын зүгээс үдэшлэг тараахад нэг ч зэвсэг, нулимс асгаруулагч зэргийг хэрэглээгүй хэмээн хохирогчдын ар гэрийнхний байр суурийг эсэргүүцсэн байна. Мөн цагдаагийн даргын хэлснээр цагдаа нар гацсан хаалгыг гаднаас нь эвдэж, хохирогчдод анхны тусламж үзүүлэн эмнэлэгт хүргэсэн аж.

Харин эрх баригчид болсон эмгэнэлт үйл явдалд үдэшлэг зохион байгуулсан этгээдүүд буруутай хэмээгээд, хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-24 202.21.108.218

Манайд ч бас нууцаар баар ажиллаж байгаа. Хэзээ цагдаа нар очих юм бол доо. Эсвэл цагдаа нарынх нь өөрсдийнх нь баарууд юм уу.

Avatar

ХЭХЭ 2020-08-24 59.153.113.117

нууцаар биш угаасаа бүх баарнууд онгорхой байгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж