Та Твиттерийн “VIP” хэрэглэгч мөн үү?

Хуучирсан мэдээ: 2016.01.27-нд нийтлэгдсэн

Та Твиттерийн “VIP” хэрэглэгч мөн үү?

Олон нийтийн сүлжээ сайт Твиттер хүмүүсийн мэдээлэл, үзэл бодлоо солилцох хязгааргүй орон зай юм. Тэгвэл та Твиттерт “VIP” /маш чухал/ хэрэглэгч мөн үү? Үүнийг мэдэх маш амархан. Ердөө л танд хэрэгтэй, хэрэггүй зар сурталчилгаа хэр их ирж буйгаас “VIP” хэрэглэгч мөн эсэхээ мэдэж болох гэнэ. “Re/code” сайтад мэдээлснээр Твиттер компани маш чухал хэрэглэгчээ алдахгүйн тулд тэдэн рүү сурталчилгаа илгээхгүй байх бодлогыг баримталдаг аж. Энэ шинэ бодлогыг өнгөрсөн есдүгээр сард Жек Дорси Твиттер компанийн захирал болсноос хойш хэрэгжүүлж эхэлжээ. Маш чухал хэрэглэгчээ Твиттер сайт дагагчдын тоо, жиргээ зэргээр тодорхойлдог бололтой. 70 мянган дагагчтай Петер Кафка, Кара Свишер нар Твиттерийн маш чухал хэрэглэгчдийн нэг аж.

Гэсэн ч Твиттер компани өнгөрсөн онд зар сурталчилгаанаас хоёр тэрбум ам.долларын орлого олсон байна. Үүний зэрэгцээ Твиттер илүү олон хэрэглэгчийг татахын тулд жиргээний тэмдэгтийн тоог 10 мянга болгон нэмэгдүүлж байгаа аж.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: DAILYMAIL.CO

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж