Их, дээд сургуулиуд хичээлээ эхлэхэд бэлэн болжээ | News.MN

Их, дээд сургуулиуд хичээлээ эхлэхэд бэлэн болжээ

Их, дээд сургуулиуд хичээлээ эхлэхэд бэлэн болжээ

Их, дээд сургуулиуд хичээлээ эхлэхэд бэлэн болжээ

Дэлхий нийтийг цочроосон Covid-19-т халдвартай холбоотойгоор ихэнх орны сургууль танхимаар хичээллэхээ болиод байгаа. Монгол Улсын хувьд өнгөрсөн хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас эхлэн цахимаар хичээллэсэн. Цахим сургалтын чанар, үр дүн болон энэ жил их, дээд сургуулиуд хичээлээ эхлэхэд бэлэн эсэхийг сурвалжиллаа.


ОНЛАЙН СУРГАЛТЫН ЧАНАРЫГ ХЭРХЭН САЙЖРУУЛАХ ТАЛААР СУРГАЛТ ЯВУУЛНА

Хамгийн эхэнд МУБИС-д очсон юм. Монголын боловсролын салбарт багшлах боловсон хүчнийг бэлтгэдэг улсын сургууль болох тус сургууль 13 мянган оюутантай бөгөөд жилд шинээр 2500 оюутан элсдэг юм. Элсэлтийн бүртгэл өнөөдөр /2020.8.24/ дуусах болоод ч тэр үү, олны хөлд дарагдаж байдаг тус сургуульд шинээр элсч буй оюутнууд бүртгүүлэхээр дараалан зогсч буйг эс тооцвол нам жим байв. Тус сургуулийн Сургалт эрхэлсэн дэд захирал Х.Тамираас цахим сургалтын чанар ямар байгаа, сургалтаа хэрхэн сайжруулах талаар тодрууллаа.

-Танай сургууль бусдаас арай эрт хичээллэж эхэлдэг. Хичээлийн бэлтгэл хангалттай юу?

-Боловсрол, шинжлэх ухааны яамнаас энэ хичээлийн жилд хичээлийг хэрхэн явуулах талаар чиглэл гарсан. Манай сургууль шинэ элсэгчдийг наймдугаар сарын 17-24-нд бүртгэнэ. Хичээл сонголт энэ сарын 24-нээс эхэлнэ. Ингээд наймдугаар сарын 31-нээс онлайнаар хичээллэнэ. Өнгөрсөн хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас онлайнаар хичээллэсэн болохоор бэлтгэл хангагдсан. Харин аравдугаар сарын 5-наас танхимын сургалтаа эхэлнэ.

-Онлайнаар явуулсан сургалтын чанарт ямар үнэлгээ өрөх вэ. Мөн юун дээр анхаарах шаардлагатай байна?

-Бид өнгөрсөн хаврын сургалтын үйл ажиллагаанд чанарын үнэлгээ авсан. Оюутнуудаас санал асуулга авсан.

Байрлуулсан хичээлийн хэмжээ, дамжуулж буй  хэлбэр, боловсруулах арга зүйд анхаарах шаардлагатай. Орон нутагт байгаа суралцагчийн төхөөрөмжийн хүчин чадал, интернетийн боломж зэргийг харгалзах шаардлагатай байсан.

Онлайн сургалтын чанарыг хэрхэн сайжруулах талаар тэнхимийн эрхлэгч, багш нарт энэ долоо хоногт сургалт семинар явуулна. Энэ хичээлийн жилийг МУБИС нь онлайн сургалтын чанарыг дээшлүүлэх жил болгон зарласан.

-Цахим сургалтын давуу тал нь юу вэ?

-Онлайн хичээлийг хаанаас ч, хэдэн удаа ч давтан үзэх боломжтойгоороо давуу талтай. Энэ утгаараа олон давуу талтай.

СУРГАЛТЫН БЭЛТГЭЛ БҮРЭН ХАНГАГДСАН

Дараа нь инженерүүдийг бэлтгэдэг ШУТИС-д очсон юм. Харин тус сургууль хөл хөдөлгөөн ихтэй байв. Учир нь, салбар яамнаас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Японд амжилттай суралцсан 51 төгсөгчид диплом гардуулж байсан юм. Анх 2015 оноос хэрэгжсэн уг хөтөлбөрт 172 оюутан хамрагдсан бөгөөд эхний 51 оюутан Японд сургуулиа дүүргэж, зургадугаар сард тусгай үүргийн нислэгээр эх орондоо иржээ. Энэ үеэр тус сургуулийн Сургалтын албаны дарга Д.Гэрэлт-Одоос цахим сургалтын үр дүн,болон энэ жилийн хичээлийг эхлэхэд бэлэн эсэхийг тодрууллаа.

Тэрбээр “ШУТИС нь 2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэлээ бүрэн хангасан. Хичээлийг БШУЯ-наас гаргасан түр журмын дагуу явуулна. Өөрөөр хэлбэл, есдүгээр сараас эхлэн цахимаар хичээллээд, аравдугаар сарын 5-наас тахимаар хичээллэнэ. Манай сургууль нь олон шатлалын сургалт явуулдаг онцлогтой. Ахлах сургууль, коллеж, МСҮТ, бакалавр, магистр, доктор зэрэг бүх шатны сургалтыг явуулдаг. Ахлах сургуулийн хувьд дүрмийн дагуу ариутгасан тахимд, хоорондын зайг баримтлах журмаар есдүгээр сарын 1-нээс эхлэн хичээллэнэ. Их сургуулийн хувьд есдүгээр сараас эхлэн лекцийн хичээлээ эхлээд, аравдугаар сарын 5-наас лаборатори, семинарын хичээлүүдээ явуулна. Сургалтын бэлтгэл бүрэн хангагдсан. Ирэх долоо хичээлийн бэлтгэл бүрэн хангагдсан эсэхэд хяналт, шалгалт хийнэ. Энэ жил 3000 орчим оюутан шинээр элссэн. Одоогоор хичээл сонголт эхлээд явж байна” гэв.

ЦАХИМ СУРГАЛТЫН ЧАНАР ХАНГАЛТТАЙ ГЭЖ ХАРИУЛСАН

МУИС хичээлээ эхлэхэд бэлэн эсэхийг тус сургуулийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Д.Бадмаанямбуугаас тодрууллаа.

-Танай сургууль энэ жилийн хичээлээ эхлэхэд бэлэн үү?

-Манай сургууль Улсын онцгой комисс, Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалын дагуу 2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлыг эртнээс хангасан. Одоогоор МУИС-ийн бүртгэлийн ажил дуусах шатандаа орлоо. Энэ сарын 25-наас хичээл сонголт, баталгаажуулалт эхэлнэ. Энэ хичээлийн жилд есдүгээр сарын 1-нээс эхлэн бүх хичээл цахимаар, аравдугаар сарын 5-наас семинар, лабораторийн хичээл тахимаар орно.

-Энэ хичээлийн жилийн шинэлэг зүйл нь юу вэ?

-МУИС-д энэ хичээлийн жилд 3705 оюутан шинээр элсүүлэх хяналтын тоо батлагдсан. Үүнд Улаанбаатар хотын тав, Завхан, Эрдэнэт хот дахь салбар сургууль багтаж байгаа. Энэ жилийн хувьд оюутны хөгжлийн зээл болон буцалтгүй тусламжаар суралцах хүсэлтэй оюутнуудад эхний улиралд сургалтын төлбөрөө хувиараа төлөхгүйгээр, холбогдох материалыг бүрдүүлээд элсэх нөхцөлийг бүрдүүлж байгаа.

-Цахимаар хичээллэхэд ямар нэгэн хүндрэл үүсч байна уу?

-МУИС 2012 оноос онлайнаар хичээл зааж эхэлсэн байдаг. Өнгөрсөн хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас эхлэн бүх хичээлээ цахимаар явуулсан. Багш нар маань цахимаар хичээл заах туршлагатай болсон. Энэ хичээлийн жилд цахимаар хичээлээ заах бэлтгэлээ бүрэн хангасан. Цахимаар хичээл явуулахад ямар нэгэн асуудалгүй.

-Цахимаар хичээллэхээр сургалтын чанарын асуудал яригддаг. Хичээлийг 100 хувь цахимаар явуулснаас хойш сургалтын чанар, үр дүнд үнэлгээ хийсэн үү?

-Өнгөрсөн жилийн хоёрдугаар улирлаас 100 хувь хичээллэж эхэлснээс хойш суралцагч нараас цахим сургалтын чанарын талаар судалгаа авсан. Судалгаагаар ихэнх сурагчид сургалтын чанар хангалттай байна гэж хариулсан. Мөн өнгөрсөн хичээлийн жилийн төгсгөлөөр төгсөгчдөөс сэтгэл ханамж, ажил олгогч нараас төгсөгчдийн ур чадварын судалгаа авсан. Судалгаагаар цахим хичээлийн үр дүн сайн гарсан.

Р.ДУЛАМ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол улсын иргэн 2020-08-24 203.91.115.49

МУИС маш худлаа мэдээлэл хийсэн байна оюутан бид нарт цахим хичээл орсноор ямарч мэдлэг туршлага олж авсан зүйл байхгүй мөн сэтгэл хангалуун бус байгаа.Үүнээс гадна сургалтын төлбөрийн тал дээр бүх оюутан залуусд хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээ аваагүй.
Оюутан бид нар хохирч байгаа бус мэдлэг, ажлын арга туршлагыг бүрэн мэдэж чадаагүй төгсөх шинээр гаран ирэх ажиллах хүчнээс болж монгол улс хүртэл маш ихээр хохирох болж байна шүү дээ

Avatar

Зочин 2020-08-24 202.126.89.198

Muis facebookeer daslgavraa yavuilaad avaad l bsnaa yuu geh ve ene sain ded butetsuu

Avatar

zochin bna za yu 2020-08-24 202.55.180.219

muis basl hudlaa hudlaa avj oghimaaa. sudalgaa avsan. sudalgaan dr ni ihenh oyutnuud setgel hangaluun bsn gnuuu??!!! ygshdeee
mash setgel hangaluun bish oyutnuud olon2 bsn shuu. neeh oorsdiigoo mundag sain ni bolgoh gd ydchih yum zgr

Avatar

Зочин 2020-08-24 202.9.46.191

Босго оноо хүрээгүй хүүхдүүдийг их дээд сургуульд элсүүлж авдагаа хэзээ болих вэ, монголоор дүүрэн дипломны гол боллоо шүү дээ Боловсролын яам хяналтаа тавиачээ?????????????

Avatar

Irgen 2020-08-24 202.126.89.210

Ed nar ugaasaa hicheelleed eheltsiin bishu. Hotoor duuren tugjrel, baahan orkuud.
UOK-n shiidver padi alga. Ingej l hudlaa iregdeer togloj bn.
Ya.Sodbaatar saidaaaaa

Avatar

Зочин 2020-08-24 192.82.71.30

germand bolosn shuuh hurald hamd baisan naizin abgai altan dornod licence zarah geed yaby baisan erdenejargal, hongozaya, tuul, zaya odoo bolhoor altan dornod gey ogt medehgui tanihgui ged hudlaa meduulag shaahd yalalh ged baigan todorhoi boloson.erdenejargala chi altan dornodiig laad alt licenc ehulgailsan shdee. odoo ene hutgalsan amgaag buruutgad yadiin. iim yumig oilfgohgui huuhen gedeg teneg yuma. uga yum uzeegui huuhen hun 120 kg altan toloo alaga hilgedge yuma.

Avatar

Хүрэлсүхийг дэмжигч 2020-08-24 103.26.194.222

setgel hanamj 100 huvi

Avatar

Зочин 2020-08-24 103.26.194.222

setgel hanamj 100 huvi

Avatar

Зочин 2020-08-24 202.21.100.210

АШУҮИС- ийн 2020 оны 6-р курсын оюутангууд бүгд дампуурсан эмч нар болж байна . 6-р курсын оюутангууд төрөл бүрийн эмнэлэгээр дадлагажих асуудал хэрэгжээгүй. Үнэхээр Монгол улсад корона вирус далд хэлбэрээр тархаагүй бол ингэж хорио цээр хэрэггүй байсан үед. Харин корона вирус тархсан бол хөл хорио цээрийг 1000 дахин гараа өргөж дэмжинэ

Avatar

Зочин 2020-08-24 202.9.47.9

Энэ утгагүй сунжирсан хөл хориогоо хэзээ цуцлах вэ? Ард түмний амьдрал туйлдаж, эх орны эдийн засаг элгээрээ хэвтлээ… ковидоор айлгаж сонгуульд үнэмлэхүй ялсан намынхаан!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж