ЭМЯ: 399 хүний шинжилгээний хариу бүгд сөрөг гарлаа

Хуучирсан мэдээ: 2020.08.24-нд нийтлэгдсэн

ЭМЯ: 399 хүний шинжилгээний хариу бүгд сөрөг гарлаа

ЭМЯ: 399 хүний шинжилгээний хариу бүгд сөрөг гарлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2020.08.24/ мэдээлэл хийж байна. Тус яамны мэдээлснээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 3562   хүн ажиглалтад байна. Тусгаарлах байранд шинээр 271 хүн орж гурван хүн ажиглалтаас гарсан.  Мөн Итали, Швед улсаас манай улсын хоёр иргэн холбогдож коронавируст халдварын талаар зөвлөгөө авсан.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Өчигдөр ХӨСҮТ-ийн нийт гурван лабораторит 399 хүнд хийсэн шинжилгээний хариу бүгд сөрөг гарлаа. Үүнийг задалж хэлбэл, Сөүл-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор энэ сарын 22-нд  ирсэн 268 хүн, энэ сарын 9-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 67 хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор хил нэвтэрсэн ачаа тээврийн 21 жолооч, Өмнөговь аймагт тусгаарлагдсан 27, Замын-Үүд суманд тусгаарлагдсан 1, ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй 1, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 9 хүний шинжилгээ тус тус сөрөг гарлаа. Өнөөдөр ХӨСҮТ-өөс 1 хүн эдгэж гарлаа.

ЕСДҮГЭЭР САРЫН 15-НЫ ӨДРӨӨС 200 ГАРУЙ МЯНГАН ТУН ВАКЦИН ЗАХИАЛГААР АВНА

ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-Засгийн газрын хөрөнгөөр  эхний байдлаар томуугийн эсрэг  120 мянган хүн тун вакцин  захиалсан. Мөн 80 мянган тун вакцин захиалаад байна. Нийт 200 гаруй мянган тун вакциныг есдүгээр сарын 15-ны өдрөөс хүлээн авахаар төлөвлөөд байна. Эхний ээлжид захиалсан тун вакцинд эрсдэлт бүлэг буюу эрүүл мэндийн ажилчид, өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүс, цэцэрлэгийн хүүхдүүд хамрагдана. Эрүүл мэндийн яамнаас сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхдүүдийн аяга тавгийг солихгүй байх, тусгай тэмдэглэгээ наах зөвлөмжийг өгөөд байгаа юм. Өнөөдрийн байдлаар манай улсад коронавируст халдварын нийт батлагдсан 298 тохиолдлоос 289 нь эдгэрээд байна. Эмчилгээний талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн хэлснээр ДЭМБ-ын удирдамж зөвлөмжийн дагуу олон улсын туршлагад үндэслэн БНХАУ-ын эмч нартай цахимаар туршлага солилцож эмчилгээг явуулж байгаа аж. Ингэхдээ эмчилгээний эхний арав хоногт вирусийн эсрэг эмчилгээг хийж байгаа юм байна.

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

Posted by News.mn on Sunday, August 23, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж