Филадельфиа, Брүүклин шүүрдүүлж, Дончич хожлын шидэлт гүйцэтгэв

Хуучирсан мэдээ: 2020.08.24-нд нийтлэгдсэн

Филадельфиа, Брүүклин шүүрдүүлж, Дончич хожлын шидэлт гүйцэтгэв

Филадельфиа, Брүүклин шүүрдүүлж, Дончич хожлын шидэлт гүйцэтгэв

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн плей-оффын нэгдүгээр шатны ялагчид эхнээсээ тодорч эхэллээ. Өнөөдөр/2020.08.24/ Бостон Селтикс болон Брүүклин Нетс багууд өрсөлдөгчдөө ялан дараагийн шатанд шалгарах эрхээ авлаа.


  • Филадельфиа 76 106 – 110 Бостон Селтикс

Хоёр залуу багийн цуврал итгэмээргүй үр дүнтэй дууссан. Плей-офф эхлэхийн өмнөхөн багийн үндсэн холбон тоглогч, лидер Бен Симмонсыг гэмтэлд алдсан нь Филадельфиа 76 багт том цохилт болсон. Мөн өндөр үнийн дүнтэй гэрээ хийсэн Тобиас Харрис болон Ал Хорфорд нар тун хангалтгүй тоглолтыг үзүүлж байлаа. Харин эсрэгээрээ Бостон Селтиксийн залуучууд багаараа тун жигд тоглолтын үзүүлсэн. Цувралын туршид Бостон Селтикс баг илүүрхэж 4-0 гэсэн харьцаатайгаар өрсөлдөгчөө шүүрдэж дараагийн шатанд шалгарлаа.

  • Торонто Рэпторс 150 – 122 Брүүклин Нетс

Гол тоглогчид болох Кевин Дюрант, Кайри Ирвинг, Деандре Жордан нараа гэмтэлд алдсан Брүүклин Нетс баг аваргаа хамгаалах зорилготой Торонто Рэпторс багтай эхний шатанд учраа таарсан. Үнэндээ гол тоглогчдоо гэмтэлд алдсан Брүүклин Нетс багийн хувьд плей-оффын шатанд шалгарна гэдэг том амжилт. Брүүклин Нетс цувралын туршид аваргуудтай ойрхон өрсөлдөөнийг үзүүлж чадсангүй 4:0 гэсэн харьцаатай шүүрдүүллээ.

Ийнхүү NBA-ийн плей-оффын хоёрдугаар шатанд Торонто Рэпторс болон Бостон Селтикс багууд учраа таарлаа.

  • Даллас Маврикс 135 – 133 Лос Анжелес Клипперс

Плей-оффын хамгийн өрсөлдөөнтэй цуврал гэгдээд буй дээрх хоёр багийн тоглолт бүр таамаглашгүй үр дүнгээр өндөрлөж байна. Кристапс Порзингисыг гэмтэлд алдсан Даллас Маврикс багийг цувралын дөрөвдэх тоглолтонд хожно гэж олон хүн таамаглаагүй. Гэвч Словени залуу авьяастан Лука Дончич цувралын дөрөвдэх тоглолтонд 43 оноо, 13 оновчтой дамжуулалт, 17 самбараас бөмбөг авалт гүйцэтгэн эцсийн мөчид холын зайн шидэлтээ амжилттай болгон цувралын харьцааг 2:2 болголоо.

Лука Дончич плей-оффын нэг тоглолтонд 40+ оноо, 15+ самбараас бөмбөг авалт, 10+ оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн гуравдахь тоглогч болжээ. Түүнээс өмнө Чарлез Баркли 1993 онд, Оскар Робертсон 1963 онд энэхүү амжилтыг үзүүлж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж