Лукашенко бүрэн зэвсэглэж, ордондоо нисдэг тэргээр буув

Хуучирсан мэдээ: 2020.08.24-нд нийтлэгдсэн

Лукашенко бүрэн зэвсэглэж, ордондоо нисдэг тэргээр буув

Лукашенко бүрэн зэвсэглэж, ордондоо нисдэг тэргээр буув

Беларусь улсад энэ сарын 9-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш тус улсын ард иргэд зургаа дахь удаагаа улиран сонгогдсон Александр Лукашенког эсэргүүцэн жагсч байгаа билээ.

Өнгөрөгч амралтын өдрүүдэд иргэд Минск дэх Ерөнхийлөгчийн ордны гадаа жагссан бөгөөд Ерөнхийлөгчийг ордондоо ирэх үед тусгай хүчнийхэн жагсагчдыг тараасан юм. Харин Лукашенко ордонд нисдэг тэргээр ирж, АК-47 буугаар зэвсэглэн, сум нэвтрүүлдэггүй хантааз өмсөн, тусгай хүчний цэргүүдээр хамгаалуулан буусан нь тус улсын иргэдийг улам бухимдуулжээ.

Мөн энэ үеэр 15 настай хүүгээ дагуулж ирсэн ба хүү нь мөн иж бүрэн цэргийн хувцас өмсч, зэвсэглэсэн байв. Лукашенко болон түүний хүүгийн ордонд ийнхүү бүрэн зэвсэглэн нисдэг тэргээр бууж буй бичлэг Ерөнхийлөгчийн тамгын газрын цахим хуудсанд тавигджээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж