Д.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал түр завсарлалаа | News.MN

Д.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал түр завсарлалаа

Д.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал түр завсарлалаа

Д.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал түр завсарлалаа

НЭМЭЛТ: 10.30 цаг

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хуралдаан шүүгдэгч Б.Минжбадамын биеийн байдлыг тодруулах зорилгоор өнөөдөр буюу 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 13.30 цаг  хүртэл завсарлалаа.


Д.ЭРДЭНЭБАТ НАРТ ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Эрдэнэбат, Б.Болор, Н.Золжаргал, Д.Ганбат Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж, нарын долоон хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.08.24/ 09.00 цагт эхэллээ. Нийт 187 хавтас бүхий эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр хүлээн авсан билээ.

Шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 10.00 цагт эхэлсэн ч шүүх хуралдааны явцад буюу 2020 оны наймдугаар сарын 21-ний өдөр шүүгдэгч Б. Минжбадамын биеийн эрүүл мэндийн байдалтай холбоотой хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн учраас хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг завсарлуулаад байсан юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ухнаа 2020-08-24 202.126.90.100

ЖДҮчидээ эхнээс нь гэм бурууг нь тогтоочихсон юм чинь одоо бусдыг нь үтэр түргэн шүү. Бүгд адилхан авсан Солтан, Дамба-Очир, Ундармаа нар Батзоргийг заамдаж байгаад зуруулаагүй л байх.

Avatar

Тулга 2020-08-24 202.126.90.100

Нэгэнт өгөх нь тодорхой юм чинь ингэж сунжрах хэрэг байна уу?

Avatar

ЗОЧИН 2020-08-24 202.21.126.30

2012-2016 ОНД ГҮЙЭ МӨН Ч ИХ ДАНХАЛЗСАН ДАА. УЛСЫН ТӨСӨВТ ХУРИМТЛАГДСАН МӨНГИЙГ ЯАЖ ХУВААЖ ЦОХИХ ВЭ, ЯМАР ГОЁ НЭРТЭЙ ТӨСӨЛ ГЭСЭН ҮЛГЭРИЙН ЦААС ЗОХИОХ ВЭ ГЭДЭГ УРАЛДААН ЯВСАН. ҮҮНИЙГ ТҮҮЧЭЭЛЭН МАНЛАЙЛАГЧ НАР ШҮҮГДЭЖ БАЙНА. ҮР ДҮН НЬ 2016 ОНЫ СОНГУУЛИЙН ДАРАА УЛС ОРОН ДЕФОЛТ ЗАРЛАХАД ХҮРЧИХСЭН БАЙСАН. ҮНЭН ИЙМ Л БАЙНА.

Avatar

Зочин 2020-08-24 202.179.27.197

Үлгэр дуусах болоогүй юм уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж