Хорих 461-р ангид саатуулагдсан залуу амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2020.08.24-нд нийтлэгдсэн

Хорих 461-р ангид саатуулагдсан залуу амиа алджээ

Хорих 461-р ангид саатуулагдсан залуу амиа алджээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  Ерөнхий газрын  /ШШГЕГ/ харьяа 461 дүгээр ангид саатуулагдан шалгагдаж байсан эрэгтэй энэ сарын 20-ны өдөр амиа хорлосон байдалтай олджээ. Эх сурвалжийн мэдээллээр талийгаач Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар  хүнийг онц хэрцгийгээр  алах гэмт хэрэг сэжиглэгдэн зургадугаар сарын 15-аас хойш саатуулагдаад байжээ.  Одоогоор дээрх асуудалд Цагдаагийн байгууллагаас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бол ШШГЕГ-аас албаны шалгалт явуулж байна.

ХҮНИЙ АМЬД ЯВАХ ЭРХИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ

10.1 дүгээр зүйл.Хүнийг алах

1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Хүнийг:

2.1.онц харгис хэрцгийгээр,

2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар,

2.3.захиалгаар,

2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор,

2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор,

2.6.хоёр, түүнээс олон хүнийг,

2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж,

2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж,

2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг,

2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад,

2.11.бүлэглэж,

2.12.эрүүдэн шүүж,

2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор,

2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

Тайлбар: -Энэ хуульд заасан “бага насны хүүхэд” гэж арван дөрвөн насанд хүрээгүй хүнийг ойлгоно.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж