Ким Жон Ун комад орж, Ким Ё Жон удирдлагыг гартаа авсан гэв

Хуучирсан мэдээ: 2020.08.24-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун комад орж, Ким Ё Жон удирдлагыг гартаа авсан гэв

Ким Жон Ун комад орж, Ким Ё Жон удирдлагыг гартаа авсан гэв

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун төрсөн дүү охин Ким Ё Жондоо зарим эрх мэдлээ шилжүүлсэн хэмээх мэдээний дараа БНСУ-ын эрх баригч асан эх сурвалж Ким Жон Уныг комд орсон хэмээн мэдээлжээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Ким Дэ Жуны туслах байсан Чан Сон Миний мэдээлж байгаагаар Ким Жон Ун энэ жил олны өмнө тоотой хэдхэн удаа үзэгдэж байгаа нь эрүүл мэнд нь асар муудсантай холбоотой гэнэ. Мөн тэрбээр Ким Жон Уныг комад орсон бөгөөд тэр хооронд Ким Ё Жон удирдлагыг гартаа аван ажиллаж байгаа хэмээн үзэж байгаагаа ярьжээ.

“Албан ёсоор эрх мэдлийг шилжүүлэх шийдвэр бүрэн гараагүй байгаа тул Ким Ё Жон энэ хэвээрээ удаан эрх мэдэл барьж чадахгүй” хэмээн Чан Сон Мин хэлсэн байна.

Өмнөх долоо хоногт БНСУ-ын тагнуулын агентлаг Ким Ё Жоны эрх мэдэл эрс өссөн талаар мэдээлсэн билээ. Улмаар эрх баригчид хаалттай хуралдсаны дараа эх сурвалжууд Ким Ё Жоны эрх мэдэл ийнхүү өссөн нь Ким Жон Уны ажлын ачааллаас болсон стрессийг багасгах зорилготой хэмээн мэдээлсэн юм.

Тагнуулын агентлагийн тайланд “Ажилчдын намын төв хорооны нэгдүгээр орлогч дарга Ким Ё Жон өдгөө бүх улсыг төлөөлөн удирдаж байна” гэж бичсэн аж. Ким Жон Ун энэ оны дөрөвдүгээр сард зүрхний өвчнөөр таалал төгссөн хэмээх цуу яриа тарсны дараа тэрбээр маш цөөхөн удаа л олны өмнө гарсан билээ.

Эх сурвалж: NEW YORK POST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж