Хятад улсын иргэн Чарли Пен гэгч эр Далай ламын хойд дүрийн сонгон шалгаруулалтад нөлөөлөх, Далай ламыг тагнах зорилгоор 100 гаруй төвөд лам нарт хахууль өгч байсныг Энэтхэгийн тагнуулын алба илрүүлжээ.
Тэрбээр сүүлийн хоёр жилийн хугацаанд Далай ламын хойд дүрээр Хятадын талаас санал болгож буй хүнийг сонгохыг уриалж 100 гаруй ламд хүн тус бүрт 2000-4000 ам.долларын авлига өгсөн байна. Тэр лам нарт авлига өгөхдөө Энэтхэгт хориглоод буй Хятадын WeChat аппликейшнийг ашигладаг байжээ.
Мөрдөн шалгалтын үеэр Чарли Пен нь Энэтхэгийн өмнөд нутгийн Карнатака болон Уттар Прадеш мужид орших хоёр хийдийн лам нарын данс руу мөнгө шилжүүлдэг байсан ба зарим үед бэлнээр өгдөг байсан нь нотлогджээ. Лам нарын дансанд яагаад учир битүүлэг мөнгөн орлого орж байгаа талаар асуухад тэдгээр лам нар тодорхой харилт өгч чадаагүй байна.
Чарли Пен нь Бенгалуру мужид бизнес эрхэлдэг гэж өөрийгөө танилцуулсан бөгөөд 2018 онд Энэтхэгт хуурамч паспорттой оршин сууж байгаад баригдаж байсан нэгэн аж. Мөн Дели хотын оршин суугч, нягтлан бодогч мэргэжилтэй нэгэн этгээд Чарли Пентэй хамтардаг байсныг илрүүлэн баривчлаад байгаа юм байна.
Эх сурвалж: RT, News18
зочин 2020-08-24 202.9.40.69
цэцэг чи согтуу хүн шиг юм бичих юм. Эхоээд Лалай багш шиг болчих дараа нь наадахаа хэл. Эмээ уу
Цэцэг 2020-08-24 59.153.112.132
Далай лам өөрийн оюун ухаанаа аль хэдийнээ алдсан хүн . хамаг байдагаа чойжин нарын сахиус буулгаж асуугаад сууж байдаг хар тамхинд донтсон хүн шиг чойжин буулгаж яах ийхээ шийддэг өөрийнхөө оюун ухаанаар аливаа асуудалыг шийдэж чаддаггүй өөрийнхөө оюун ухааныхаа шийдэлд итгэж чадахаа байсан хүн шүү дээ . тэр тийм шинжлэх ухаан ч хүн юм бол чойжин буулгаж баахаа хүртэл асуухын хэрэг юу байна аа ? шал хоосон шинжлэх ухаан ч хүн болох гэж жүжиг тавиад бусадыг хуураад суухаасаа ч ичихгүй жудаггүй хуурмаг өвгөн ямар юмныхаа шинжлэх ухааныг ярьдын бол? Түүний оронд өнгөрсөнд хийсэн гэм нүгэлээ наминчилаж уучилт гуйж өөрийнхөө хуурмаг дүр төрхийг жаахан ч гэсэн засаж байвал далай ламын хэлдэгээр ёстой бага ч гэсэн буян болох байхдаа .
Зочин 2020-08-24 202.126.88.60
Muusain buddistuud uheesei
Зочин 2020-08-24 49.0.212.4
Xятадын коммунист улаантнуудын башир арга. ХонгКонгийн захирагчийг улаан намаасаа тавьсан. Одоо Түвдийн шашны тэргүүнийг нь бас улааныхаа гар хөлөөр тавих гэж чармайж байгаа нь тэр
mgl 2020-08-24 202.9.40.87
Tuvdiig haraad hereggui. Dalai lamiin daraa Hyatad todruulna. Bid endee uursduu shashnii tusgaar baidlaa bii bolgoh yostoi.
Зочин 2020-08-24 103.229.122.241
HAYTADIIN ERH BArigchdiin hiij baigaa ajil
bat 2020-08-24 192.82.65.182
lam nar iim l huuramch novshnuud.hyatadaas todrood duusaasai.
Зочин 2020-08-24 203.91.112.133
Хахууль ч гэх шиг, хорвоо ертөнц дэндүү утга учиргүй үйлдлээр дүүрэн юм. Далай ламын дараагийн дүр нь хятад хүн боллоо гхээд манай монголчууд лав шүтэхгүй. Тэгээд тасарна биз. Одоогийн далай лам илүү матерлист хүн. Түүнийг хүнийх нь оюун ухаан нэр төрийг нь хүндэлдэг. Түүнээс биш ямар нэг ид шид байхгүй. Зарим хүмүүс зөвхөн хэн нэгэн илүү их идчихлээ гээд л үхэх гээд байх юм. Энэ тийм чухал гэж үү
Зочин 2020-08-24 59.153.113.215
Далай лам чинь өөрөө "би сүүлчийн далай лам. надаас хойш хойд дүр тодруулдаг энэ заншил устаг. далай ламын засаглалын тогтолцоо ч устаг." гээд л хэд хэдэн удаа мэдэгдчихсэн шүү дээ. Ер нь бол түвд орноо аварч, авч явж чадаагүйгээ, сүйрч устах, түрэмгийлэлд өртөж мөхөх нэг үндсэн шалтгаан нь "өөрөө… өөрийнх нь харанхуй мэдлэггүй байдал, энэ засаглалынх нь хоцрогдсон бурангуй мөн чанар" голлон нөлөөлснийг л ухамсарласан юм шиг байгаам.Хятдууд "хятад далай лам" тодруулах оролдлогыг ч хаах гэсэн
Зочин 2020-08-24 202.21.103.158
Хятад далай ламыг монголчууд шүтэх үү. Тэгсэнээс шашингүй байсан нь дээр.
Зочин 2020-08-24 66.181.161.27
За даа тэр нь дээр байж мэднэ. Нүгэлтэй Монголчуудын хувьд
Зочин 2020-08-24 107.77.173.20
Манайд ч бас олон лам хуврагууд учиргүй баяжиж хөлжөөд байгаа шүү!!
Зочин 2020-08-24 202.126.90.130
гай холуур өнгөрөг.
Зочин 2020-08-24 202.70.37.34
манай зарим хийдүүд учиргүй бурхан энэ тэр калаад л байгаа шүү