Далай ламын хойд дүрийг Хятадаас тодруулахын тулд лам нарт хахууль өгчээ

Хуучирсан мэдээ: 2020.08.24-нд нийтлэгдсэн

Далай ламын хойд дүрийг Хятадаас тодруулахын тулд лам нарт хахууль өгчээ

Далай ламын хойд дүрийг Хятадаас тодруулахын тулд лам нарт хахууль өгчээ

Хятад улсын иргэн Чарли Пен гэгч эр Далай ламын хойд дүрийн сонгон шалгаруулалтад нөлөөлөх, Далай ламыг тагнах зорилгоор 100 гаруй төвөд лам нарт хахууль өгч байсныг Энэтхэгийн тагнуулын алба илрүүлжээ.

Тэрбээр сүүлийн хоёр жилийн хугацаанд Далай ламын хойд дүрээр Хятадын талаас санал болгож буй хүнийг сонгохыг уриалж 100 гаруй ламд хүн тус бүрт 2000-4000 ам.долларын авлига өгсөн байна. Тэр лам нарт авлига өгөхдөө Энэтхэгт хориглоод буй Хятадын WeChat аппликейшнийг ашигладаг байжээ.

Мөрдөн шалгалтын үеэр Чарли Пен нь Энэтхэгийн өмнөд нутгийн Карнатака болон Уттар Прадеш мужид орших хоёр хийдийн лам нарын данс руу мөнгө шилжүүлдэг байсан ба зарим үед бэлнээр өгдөг байсан нь нотлогджээ. Лам нарын дансанд яагаад учир битүүлэг мөнгөн орлого орж байгаа талаар асуухад тэдгээр лам нар тодорхой харилт өгч чадаагүй байна.

Чарли Пен нь Бенгалуру  мужид бизнес эрхэлдэг гэж өөрийгөө танилцуулсан бөгөөд 2018 онд Энэтхэгт хуурамч паспорттой оршин сууж байгаад баригдаж байсан нэгэн аж. Мөн Дели хотын оршин суугч, нягтлан бодогч мэргэжилтэй нэгэн этгээд Чарли Пентэй хамтардаг байсныг илрүүлэн баривчлаад байгаа юм байна.

Эх сурвалж: RT, News18

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
БурууБуруу
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж