Математик, мэдээллийн технологийн чиглэлээр өндөр амжилт гаргасан сурагчдад улсаас 125 сая рубль хүртэлх тэтгэлэг олгоно хэмээн ОХУ-ын Боловсролын яам мэдээллээ. Тэтгэлгийг хүртсэн сурагч тэтгэлгийн мөнгөө хүссэн зүйлдээ зарцуулах боломжтой бөгөөд тэтгэлгийн мөнгөний зарцуулалтаа эргэн тайлагнах шаардлагагүй гэдгийг Боловсролын яам онцоллоо.
2018-2019 оны хичээлийн жилд үндэсний хэмжээд зохиогдсон математик, мэдээллийн технологийн олимпиадад өндөр амжилт гаргасан, эдгээр чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийж, үр дүнг нь үнэлэн батламж, патент авсан сурагчид тэтгэлэг горилсон өргөдлөө төрийн үйлчилгээний gosuslugi.ru порталаар дамжуулан гаргах ажээ.
Тэтгэлэгт хамрагдах сурагчид 18 хүртэлх насных байх юм. Өргөдлийг 2020 оны есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 10 хүртэл хүлээн авах бөгөөд 14-өөс доош насны сурагч бол өмнөөс нь эцэг эх нь өргөдөл гаргана. Энэ тэтгэлгийг “Тоон эдийн засгийн ирээдүйн боловсон хүчин” хөтөлбөрийн хүрээнд олгох бөгөөд 850 орчим сурагчдад тэтгэмж олгохоор төсөвлөжээ.
эх сурвалж: риа новости