Оросын 12 бүс нутаг COVID-19-ийн тархалт өндөртэй байна | News.MN

Оросын 12 бүс нутаг COVID-19-ийн тархалт өндөртэй байна

Оросын 12 бүс нутаг COVID-19-ийн тархалт өндөртэй байна

Оросын 12 бүс нутаг COVID-19-ийн тархалт өндөртэй байна

Оросын бүс нутгуудад COVID-19-ийн тархалт харилцан адилгүй хэвээр байна. Эдийн засгийн судалгааны төвийн Статистикийн шинжээч Агаси Тавадяны РИА Новости-д хэлснээр 12 бүс нутагт халдварын тархалт өндөр хэвээр байна.

“Улаан бүсэд багтах мужийн тоо цөөрч байгаа. Өнөөдрийн байдлаар 12 бүс нутаг улаан өнгөтэй хэвээр байна. Эдгээр нь Орлов, Мурманск, Самар, Кемеров, Киров, Удмурт, Ненецийн автономит тойрог, Еврейн автономит тойрог, Крым, Сахалин, Курган, Алтайн хязгаар юм” хэмээн Гагси Тавадян хэллээ.

Саяхан болтол Коми, Севастополь, Оренбург муж улаан хэсэгт байсан бөгөөд сүүлийн өдрүүдэд тархалт буурч эхэлсэн тул шар хэсэг рүү шилжжээ.

Халдварын тархалтаас хамааран бүс нутгуудыг улаан, шар, тод ногоон, ногоон бүсэд ангилж байгаа бөгөөд улаан нь хамгийн өндөр тархалттай, ногоон тархалт багатай гэдгийг илэрхийлж байгаа юм. Өвчний тархалтыг хянаж байгаа Хэрэглэгчийн хяналтын албанаас гаргасан статистикт үндэслэн бүс нутгуудыг ямар өнгөд хамаатуулахыг шийдэж байна. Хэрэглэгчийн хяналтын албаны хэрэглэж байгаа аргачлал нь COVID-19-ийн халдвар авсан нэг хүнээс хэчнээн хүн халдварлаж байгаа статистик юм. Энэ индекс буурвал халдвар буурч байгаад, харин өндөр байвал халдвар аюултай хэмжээнд байгааг илтгэх юм.

эх сурвалж: риа новости

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-08-24 202.21.108.7

Оросууд нөгөө вакцинаа иргэддээ хийх хэрэгтэй юм байна даа.

Avatar

Зочин 2020-08-24 59.153.113.215

Одоо ер нь хүмүүс коронагаас айхаа больсон. Харин коронаг далимдуулан хүн төрөлхтөнийг цахимжуулах, вакцинжуулан үргүйдэл, удаан үйлчилгээтэй өвчин үхэлд хордуулах, улмаар газар дэлхий дээр зөвхөн өөрсдөө болон өөрсдөд нь л үйлчлэх боолуудыг үлдээх зорилготой, үндэстэн дамнасан бүлэг хорон санаатны хорлолоос л айж байгаа… путин ши жин пин трамп меркель…. ротшильдууд рокфеллерүүд бильдербергийн клуб римийн клуб масончууд сатанистууд иллюминатууд кабаллачууд… бүгд хүн төрөлхтөний дайснууд.

Avatar

Зочин 2020-08-24 49.0.212.4

Өчүүхэн чи мунхаглан бодохдоо л ингэж сараачиж суугаа чинь энэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж