Оросын бүс нутгуудад COVID-19-ийн тархалт харилцан адилгүй хэвээр байна. Эдийн засгийн судалгааны төвийн Статистикийн шинжээч Агаси Тавадяны РИА Новости-д хэлснээр 12 бүс нутагт халдварын тархалт өндөр хэвээр байна.
“Улаан бүсэд багтах мужийн тоо цөөрч байгаа. Өнөөдрийн байдлаар 12 бүс нутаг улаан өнгөтэй хэвээр байна. Эдгээр нь Орлов, Мурманск, Самар, Кемеров, Киров, Удмурт, Ненецийн автономит тойрог, Еврейн автономит тойрог, Крым, Сахалин, Курган, Алтайн хязгаар юм” хэмээн Гагси Тавадян хэллээ.
Саяхан болтол Коми, Севастополь, Оренбург муж улаан хэсэгт байсан бөгөөд сүүлийн өдрүүдэд тархалт буурч эхэлсэн тул шар хэсэг рүү шилжжээ.
Халдварын тархалтаас хамааран бүс нутгуудыг улаан, шар, тод ногоон, ногоон бүсэд ангилж байгаа бөгөөд улаан нь хамгийн өндөр тархалттай, ногоон тархалт багатай гэдгийг илэрхийлж байгаа юм. Өвчний тархалтыг хянаж байгаа Хэрэглэгчийн хяналтын албанаас гаргасан статистикт үндэслэн бүс нутгуудыг ямар өнгөд хамаатуулахыг шийдэж байна. Хэрэглэгчийн хяналтын албаны хэрэглэж байгаа аргачлал нь COVID-19-ийн халдвар авсан нэг хүнээс хэчнээн хүн халдварлаж байгаа статистик юм. Энэ индекс буурвал халдвар буурч байгаад, харин өндөр байвал халдвар аюултай хэмжээнд байгааг илтгэх юм.
эх сурвалж: риа новости