Шинэ төрлийн коронавирусийн халдвар (Covid-19)-ын цар тахлын нөлөөгөөр Монгол Улсын 2010 оны зэрэгцүүлэх үнээр тооцсон ДНБ-ий хэмжээ 2020 оны эхний хагас жилд 7.8 их наяд төгрөгт хүрч бууран, эдийн засаг өмнөх оны мөн үеэс 9.7 хувиар агшаад буй юм.
Банкны салбарын зээлийн жигнэсэн дундаж хүү өнөөдрийн байдлаар жилийн 16.3 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, манай эдийн засагт зээлийн хүү хөрөнгө оруулалт, бизнес эрхлэлтийг дэмжих түвшинд хүртэл буурахгүй байгаа билээ.
Зээлийн хүү өндөр байгаа нь бизнес өргөжих боломжийг хязгаарлахын зэрэгцээ зээлдэгчид хүүний төлбөрийн дарамтад орох, улмаар дампуурах нэг шалтгаан болсоор байна.
Манай улс Зээлийн хүү бууруулах бодлогын баримт бичиг батлаад 10 жил болж байгаа ч шийдвэртэй бодит бодлогын арга хэмжээ авагдаагүй өнөөдөртэй золгосон. Санхүүгийн тогтвортой байдлын Зөвлөл (СТБЗ)-өөс “Зээлийн хүүг бууруулах стратеги” батлан хэрэгжүүлж байна. Энэхүү стратегийг амжилттай хэрэгжүүлснээр зээлийн хүү буурах макро орчин бүрдэж, бодлогын хүүний шилжих суваг эрчимжиж, банкны эрсдэл даах чадвар, үр ашиг, засаглал сайжирч, зээлийн хүүний түвшин мэдэгдэхүйц буурна гэж үзсэн.
Зээлийн хүүг бууруулахад чиглэсэн төрийн бодлогын арга хэмжээ нь зах зээлийн зарчимд нийцтэй байдлаар хэрэгжиж, хүү буурах суурь орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэх учиртай. Манай улсын эдийн засагт зээлийн хүү өндөр байхад макро болон микро хүчин зүйлсийн аль аль нь нөлөөлж буй юм.
Сүүлийн жилд банкны салбарын зээлийн хүү 4 нэгж хувиар тогтвортой буурч, 2020 оны зургадугаар сарын эцсийн байдлаар жигнэсэн дундаж хүү жилийн 16.3 хувь болсон. Гэсэн ч тулгамдсан асуудлын нэг хэвээр байгаа юм.
Зарим эдийн засагчид зээлийн хүү буурахгүй байгаа шалтгааныг инфляцитай холбон тайларлаж байна. Учир нь инфляци зээлийн хүүд томоохон жин дардаг. Инфляци нь макро эдийн засгийн бодлогоор зохицуулагдаж байдаг эдийн засгийн үр дүн. Төв банкны мөнгөний бодлого, төлбөрийн тэмцэл, Засгийн газрын бодлого, макро бодлого зөв явбал санхүүгийн зах зээлийн хамгийн суурь өртөг болох инфляци багасгах ёстой. Инфляци дор хаяж таваас доош байвал зээлийн хүү буурах боломжтой гэж тайлбарлаж буй юм. Өнөөдрийн байдлаар инфляци улсын хэмжээнд 3.4 хувьтай байгаа тул зээлийн хүү буурах боломж харагдаж байна.
Мөнгөний бодлого, төрийн бодлого, төсвийн бодлого, гадаад бодлого, төлбөрийн тэнцэл зэрэг нь уялдахгүй байгаа болохоор Монгол Улс макро тэнцэлээ олж чадахгүй, санхүүгийн өртөг өндөр байна. Инфляциа нам дор удирдаж чадахгүй байж шууд төр захиргаагаар зээлийн хүүгээ бууруулна гэдэг нь богино хугацаанд л хэрэгжих зүйл. Урт хугацаанд тогтвортой байж чадахгүй. Үүний оронд төлбөрийн тэнцэл, гадаад худалдаа, экспо, мөнгөний болон төсвийн бодлогыг хэрхэн уялдуулж, эдийн засгаа яаж тогтвортой байлгах вэ гэдэг нь төрийн нэгдүгээр бодлого байх ёстой юм” хэмээн тайлбарлах мэргэжилтэн ч байна.
Суурь хөрсөө бүрдүүлээгүй нөхцөлд зээлийн хүүг бууруулна гэдэг байж болохгүй юм. Тэр ч бүү хэл улс төрийн зорилгоор гаргаж буй ямар нэг шийдвэрийн цаана эрсдэл гарсаар байдгийг цаг хугацаа харуулдагийг эдийн засагчид анхааруулж байна.
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар зээлийн хүүг бууруулах стратеги батлах төслийг хэлэлцэж эхэлсэн. Уг тогтоолын төслийг боловсруулсан ажлын хэсгийнхэн хэлэхдээ, зээлийн хүү бууруулах цогц бүтэц зохион байгуулж байж зээлийн хүү буурна. Хадгаламжийн хүү доошоо сайн буухад зээлийн хүү буурна. Санхүүгийн зах зээлээс мөнгө банк бус зэрэг бусад сектор лүү шилжих вий гэсэн болгоомжлол бий. Мөн хэрэглээний зээл дээр хязгаарлалт тавихад банк бус санхүүгийн байгууллага руу хэрэглээний зээл шилжиж байгаа нь эрсдэл дагуулж байна гэсэн юм. Энэхүү стратеги нь бүх санхүүгийн байгууллагад хамаарахаар тооцжээ.
Судалгаагаар банкны зээлийн хүүний бүтцийг үзвэл татан төвлөрүүлсэн эх үүсвэрийн зардал 60 орчим хувь буюу зээлийн хүүнд эзлэх хувь нь 9.8 нэгж хувь, үйл ажиллагааны зардал 17 хувь, зээлийн хүүний 2.8 нэгж хувь, зээлийн эрсдэлийн зардал 11 хувь, зээлийн хүүний 1.8 нэгж хувь, банкны ашиг болон бусад зардал 12 хувь, зээлийн хүүний 1.9 нэгж хувийг тус тус эзэлж байна.
Зээлийн хүүг бүрдүүлж байгаа дээрх хүчин зүйлсийн нөлөөллийг бууруулах нь аливаа төрийн болон хувийн хэвшлийн үйл ажиллагаанаас үл хамаарч санхүү эдийн засаг, хууль эрх зүй зэрэг олон салбар байгууллагын оролцоог шаардах, чиг үүргийг уялдуулах, хамтын ажиллагааг бүрдүүлсний үндсэн дээр шийдвэрлэгдэх асуудал юм.
Өнөөдөр Монголд эдийн засгийг төрөлжүүлэх, бизнесийн хөрөнгө оруулалт хийх, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихүйц түвшинд зээлийн хүүг дорвитой бууруулах шаардлагатай байгаа. Тиймээс зээлийн хүүг бууруулахад санхүү, эдийн засгийн бодлого болон хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж, үр дүнтэй хэрэгжүүлснээр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилт хангагдах суурь нөхцөл бүрдэнэ гэж ажлын хэсэг үзэж буйгаа тайлбарласан.
Зах зээлийн зарчмаар тогтож байгаа зээлийн хүүнд зөвхөн банк, санхүүгийн байгууллагуудын шийдвэрээс үл хамаарах суурь инфляц, улсын дотоодын нийт хуримтлалын хэмжээ, гадаад валютын нөөц, эрсдэл, санхүүгийн салбарын хөгжил, олон улсын захтай холбогдсон байдал, хууль эрх зүйн орчин, макро орчны тогтвортой байдал, банкны харилцагчийн зан төлөв зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг.
Зээлийн хүүг бууруулах стратегийн хүрээнд зээлийн хүүг 2019 оны суурь түвшнээс 4 нэгж хувиар бууруулж, 2023 оны эцэст 1 хувьд хүргэхээр хэрэгжилтийг хангаж ажиллахаар
1/ Зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах макро тогтвортой орчныг бүрдүүлэх;
2/ Зээлийн эрсдэлийн зардлыг бууруулах;
3/ Банкны үйл ажиллагааны зардлыг бууруулах;
4/ Хөрөнгийн захыг хөгжүүлэх, өрсөлдөөнийг бий болгож санхүүжилтийн зардлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх нь.
Тогтоолын төслийг баталж, хэрэгжүүлснээр санхүүгийн эх үүсвэр нэмэгдэн, хүү буурах макро орчин бүрдэж, санхүүгийн зах зээлийн хөгжил, хууль эрх зүйн орчин, банкны эрсдэл даах чадвар, засаглал, үр ашигт байдал сайжирч, зээлдүүлэгчийн эрх баталгаажин, зээлийн гэрээнд заасан талуудын үүргийн гүйцэтгэл хангагдах суурь нөхцөл бүрдэх ач холбогдолтой гэж үзжээ.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан зээлийн хүү буурсан мөчлөгийг эргэн харахад өнгөрсөн дөрвөн жилд хамгийн өндөр хувиар буюу 4 нэгж хувиар буурсныг хэлээд, ирэх дөрвөн жилд зээлийн хүү бууруулах мөчлөгийг 2020-2021, 2022-2023 гэсэн хоёр мөчлөгт хувааж, авах арга хэмжээг захиргааны буюу эдийн засгийн бус аргаар, зах зээлийн жамаар гэсэн хоёр замаар хийх талаар саналаа хэлсэн юм.
Б.ЖАРГАЛ
Зочин 2020-08-24 103.57.94.242
Банктайгаа алалцаад бай, үр дүнд нь зимбабве болно
Hmm 2020-08-24 124.158.111.52
Bank service-eesee ashig olood baigaa, guilgee buhen 50 100 500 shimtgeltei bj dampuurna ene ter gej tenegtehee boli. Uursduu BBSB-aa avrah geed uhehnee
kkkk 2020-08-24 124.158.111.52
Hadgalamjii huu zeeliin huu 2 heterhii ih zuruuteishuudeee
Bat 2020-08-24 107.218.48.92
Hadgalamjin hyyg buuruulah heregtei
/*-*/ 2020-08-24 49.0.212.4
Тэгвэл баячуул нь мөнгөө банкны хадгаламжаасаа татаж авах болох тул нөгөө банк шуу юмнууд нь төлбөрийн чадваргүй болж хямарчих гээд байна аа
mr 2020-08-24 202.131.225.197
huviin bank nertei uls ardiinhaa mungiig shimegchid uhlee yu
Зочин 2020-08-24 49.0.212.4
Та аль галактикийн ямар гаригаас ирж бичээд байна аа. Хувийн гэдэггүй_ арилжааны банк гэдэг. Дэлхий даяар ийм л байдаг. Улсын банк гэж юу байдаг юм, хаана, аль гариг дээр, хэддүгээр зуунд?
/*-*/ 2020-08-24 49.0.212.4
Хадгаламжийн хүүг бууруулсан ч эд нар зээлийн хүүгээ буулгана аа, ёстой гонжийн жоо голионы баас хэвтэх байлгүй. Хүүгийн зорүүгээр үүсэх ашгийг ч ёстой нэг гэдсээ хагарталаа хүртэж өгөхөө мэдэлгүй дээ.
Гадны банк 2020-08-24 139.5.218.228
Зээлийн хүүг бууруулах хэрэгтэй
зочин 2020-08-24 202.131.244.86
Эдийн засаг нь эрүүл болж, инфляцын түвшин 4-5 хувиас хэтрэхгүй бол хадгаламжийн хүү 6-8 хувь болж магад. хэрэв иймэрхүү суурь үзүүлэлт бүрдвэл зээлийн хүү 10-12 хувь гэж яриа яригдах боломжтой байх. тэрнээс хэн нэгэн гудамжинд суугаад 3% гэдэг эрүүл бус зүйлд хөөрцөглөхөө болих хэрэгтэй. Монгол улс нь өөрөө үйлдвэрлэгч биш. одоогоор зөвхөн хүнснийхээ тодорхой хэсгийг л үйлдвэрлэж байна. ихэнхи бараагаа импортлож байгаа болохоор бид учиргүй бага хүүтэй зээлийн эх үүсвэртэй болох боломжтой
ОНОМ 2020-08-24 119.40.98.106
Хүчээр зээлийн хүү бууруулж болохгүй эсвэл төр засаг энэ талаар ямар нэг бодлого ярьж болохгүй, зах зээлийн үл үзэгдэгч гар л зохицуулна. Тэр гар нь бааранд, саунд, ресторанд дайлж цайлангаа монголын хуулийг өөрчилдөг үл үзэгдэгч гар гэдгийг хангалттай харлаа. Бодлоггүй байхын сайн тал нь манай үл үзэгдэгч гаруудад маш ашигтай гэдгийг 30 жил харлаа. Үл үзэгдэгч гарууд Банкаа дампууруулна шүү л гэдгийн. Нийгмийн даатгал хийчихвэл дампууруулдаг ч юм билээ. Ихэнх хадгаламж эзэмшигчийг нь төр даадаг
zochin 2020-08-24 202.131.251.130
hucheer zeeliin huu buurulna gej yu baihav dee. ingevel buh hadgalamj ezemshgch nar mongoo tataj dollar bolgood gudsan dooroo hadgalna. togrog ulam tsaas bolno, buh bankuud dampuurna shuu.
Зочин 2020-08-24 103.57.93.198
gurvan say hun dampuurchaad baina mongo huuleltees bolj
Зочин 2020-08-24 172.22.6.65
1900 байсан ханшийг 2850 болгочихоод, өргөн хэрэглээний барааны үнийг өсгөчихөөд, Монголд мөнгөний хомсдол үүсгэчихээд юуны чинь зээлийн хүү буурах вэ? Зээлийн хүү буурах орчин бүрдүүлэхийн тулд наад зах нь ханш тогтвортой байлгах эерэг хөрс бүрдүүлэх хэрэгтэй. Хадгаламж эзэмшигчдийн тоо, хадгаламжийн хэмжээг ихэсгэх хэрэгтэй. Мөнгөтэй хүнийг олон болгож байж л зээлийн хүү буурна. Мөнгө байхгүй, хуримтлал байхгүй байж үхсэн баасны зээлийн хүү буух?
Иргэн 2020-08-24 202.21.96.212
Бүх банкуудын АТМ, Посс гэсэн үргүй зардал давхцлыг нэгтгэх хэрэгтэй. Одоо тэгэж салбар,АТМ, Посс-р өрсөлдөж үргүй зардал нэмэгдүүлдэгээ болих цаг нь болсон. Мах их зардал хэмнэнэ.
Хадгаламж эзэмшигчийн бодол 2020-08-24 150.129.142.23
Инфляци, ханшийн уналт, хүүгийн татвар, хадгаламжийн хүүгийн бууралт энэ дөрөв төгрөгийн хадгаламжийг ашиггүй болгож байна.Одоо УИХ зээлийн хүүг бууруулвал хэдэн төгрөгөө банкнаас авч ББСБ-д байршуулах, эсвэл доллар болгож банканд хадгалах, эсвэл гадаадын оффшор бүсийн орны найдвартай банканд хадгалах гэсэн 3 хувилбарын аль нэгийг сонгохоос аргагүй болно. Монголд төгрөгийг үл хөдлөх хөрөнгө болгох, хувьцаа авах зэрэг нь ашиггүй байна.
Зочин 2020-08-24 103.212.119.81
Өнөөдрийн зах зээлийн нөхцөл байдалтайгаа уялдуулж зээлийн хүү буурах уу өсөх үү гэдэг тодорхойлогдоно уу гэхээс хэн нэгэн улс төрч мундаг хүн болж харагдах гэж жүжиг тавьсан аас болж хадгаламж эзэмшигч нар бүгд мөнгөө татаж аваад арилжааны банкнууд нь дампуурч монголын эдийн засаг н эг л өдрийн дотор сүйрнэ гэдгийг ойлгодог болов уу.
Зочин 2020-08-24 103.57.93.198
chi mongoo avaad gudsan dooroo hii chinii mongiig osgoj ogmoorgui baina ooroo osgo
k 2020-08-24 89.14.29.228
chi huugui zeel avsan ch butsaad ögch chadahgui archaagui bj zeelsen bankaa dampuuruulah
zochin 2020-08-24 66.181.167.74
Er ni bol inflation g barih ni chuhal tegehgui bol odoo bgaagaar ni hadgalamjiin huug buuruulna gevel ch hetsuu dee. Mongol bank ooroo inflation g sain barij chadah um bol hadgalamjiin huu buurna hadgalamjiin huu buursnaar zeeliin huu buurna.
Зочин 2020-08-24 103.229.123.129
Impilyatsi Mongold bhgui. Aj ahuin negjuud zakh zeeldee tohiruulj l unee togtooj ajillaj bna. Super infilyatsi gedegtei l anduuraad bh shig bna.
ОНОМ 2020-08-24 119.40.98.106
За Банкны холбооны ажиллагаа эхэлждээ. Монгол төр зээлийн хүү, банкны талаар бодлоготой байж болдоггүй юм гэсэн. Зах зээлийн үл үзэгдэгч гар бүхнийг зохицуулна гээл эхэлдэг байсан. Тэр нь банкирууд баар сав, саун ресторанд хэрэгжүүлдэг үл үзэгдэгч гар байсан юм билээ. Хуульд дураараа өөрчлөлт оруулдаг байсан тийм л үл үзэгдэгч гар. Одоо арай өөрөөр эхэлж байх чинь вэ. мэдээж коммент баг хөлсөлсөн л байж таараа. мөнгөө төлсөн нь хөгжмөө захиалдаг гэж яамаар ч юмбдээ. Энэ төр үнэхээр хүчгүй байн.
УХНА 2020-08-24 27.123.214.2
УУЧЛААРАЙ , МЭДЛЭГГҮЙ ИНГЭЖ ДУРААРАА БИЧДЭГЭЭ БОЛИНО УУ. ХҮҮГ ЗАХ ЗЭЭЛ ТОДОРХОЙЛНОО. ИНФЛЯЦИ ТӨГРӨГИЙН ЭРЭЛТ ГЭХМЭТ ЗӨНДӨӨ ХҮЧИН ЗҮЙЛ БИЙ . ХАДГЛАМЖИЙН ХҮҮ БОЛ ЗАХ ЗЭЭЛЭЭ ХАРААД БАНК ТОГТООДОГ ЗҮЙЛ
Зочин 2020-08-24 202.55.191.130
Мэдлэгтэй болоод бичиж сууна уу. Хадгаламжийн хүү буурах, зээлийн хүү буурах ард иргэдэд аль нь ашигтай юм. банканд л ашиг хэвээрээ үлдсэн
Zochin 2020-08-24 202.9.46.103
Hadgalamj ezemshigch nar ene zeel
Avaad duraaraa tsatsdag yumnuudiin hajuud ideh uuh omsoh zuuhee toocdor eldev hog avch tsatsdaggui baij hurimtlal uusgej ene hunsnii ayulgui ediin zasag muu eruul mend muudsan uyed heden tog hadgalah l gesen . Harin ter heden terbumtanguud haanaas ter ih hadgalamjaa cugluuldagiig b** med
ЖЕНКО 2020-08-24 203.91.115.38
ЭХЛЭЭД БҮХЭНД ИЛ БАЙГАА ТӨСВИЙН ХУЛГАЙГАА ЗОГСОО ЯЛАЛ ХАРИУЦЛАГАТАЙ БАЙ
Зочин 2020-08-24 202.126.88.225
Жонкуу гэхдээ хамгийн том хулгайч шдэ, жонкуугаар жижиг хулгайч нарыг түүлгээд эцэс төгсгөлд нь жонкууу топор нарыг олон жилээр, бүх насаар нь яллавал Монгол оронд шудрага ёс тогтоно
Зочин 2020-08-24 76.107.165.63
Жонхуу, Топор хоёр хэдхэн хүнд нээлттэй хорих ял өгсөн. Тэр нь шорон биш, сувилал. Ажлаа хийгээд л, гэр орондоо.
Zochin 2020-08-24 202.9.46.103
Mongol hun zugeer l zeel avaad durguigee bolomj jaahan hecuu bolohoor tolj yadagiin uls torchid ruu sain dairaad huchingui bolgo hino gesen ediin zasgiin bolovsrol hariuclagagui yun zeel avch , yu hiij yaj ergej toloh gesen toocoololgui zambaraagui heregleetei uls
Зочин 2020-08-24 202.21.100.210
Зээлийн хүү буурахыг 100% гар өргөн дэмжиж байна. Социализмын үед Хадгаламжийн хүү 1-4 % байсан санагдаж байна. Монгол орон зах зээлийн систем цаашид явна гэж байгаа бол хамгийн гол Төгрөгийн ханшны уналтаа зогсоох хэрэгтэй. Долларын жилийн ханшны уналт 5% доош оруулж байж төгрөгийн хадгамжийн жилийн хүү 8% байж болно. Хүмүүс тэнэг биш төгрөгөө долларт шилжүүлж ямар хөдөлгөөнөөр хадгалахаа эрх биш мэднэ шүү дээ. Социализмын үед шиг иргэн хүн доллартаа харьцвал шууд ганц худагт
Зочин 2020-08-24 202.55.188.91
Хадгаламжийн хүүгийн дээд хязгаарыг Төрөөс
тогтоож болно
Mongolbankiig shalga 2020-08-24 103.229.122.28
Mongolbanknii golognuud n oorsdoo BBSB tei bhd yaj hogjih ve dee.
Зочин 2020-08-24 66.181.164.214
НИЙТ ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧДИЙН 5 ХҮРЭХГҮЙ ХУВЬ НЬ НИЙТ ХАДГАЛАМЖИЙН 90 ГАРУЙ ХУВИЙГ ЭЗЭМШИЖ МӨНГӨ ХҮҮЛЖ БАЙНА, ҮҮНИЙ ХҮҮГ НИЙТ ЗЭЭЛИЙН 90 ГАРУЙ ХУВИЙГ АВЧ ӨНДӨР ХҮҮ ТӨЛЖ БУЙ ЖИРИЙН ИРГЭД ТӨЛДӨГ.
ВАЛЮТЫН ХАДГАЛАМЖ ХҮҮГҮЙ БАЙХ, ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖ ЖИЛИЙН 6 ХУВИАС ХЭТРЭХГҮЙ БАЙХ НЬ ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ ГОЛ АЛХАМ БОЛНО.
Зочин 2020-08-24 66.181.161.124
Лоозонгийн үг бичихээ болио. Судалгаатай бодитой бай!!!
Зочин 2020-08-24 192.82.77.218
Битгий дураараа юм яриаа үйлдвэрлэл эрхэлмээр байвал өөрөө мөнгөө хуримтлуулаад хийгээч хүмүүсийн хөлсөө дуслуулж цуглуулсан мөнгийг цаас болгохнээ
Зочин 2020-08-24 180.149.65.2
наад хэдэн банкаар чинь оролдвол бүх мөнгө нь банк бус санхүүгийн байгууллага руу ломбард руу шилжинэ ээ тэнэг улс биш наад хэдэн хадгаламж эзэмшигч нар чинь банкны эзэд яахав дээ банк бус байгуулчихна нөгөө хүү өндөрсөнө тэд шалгуураа улам нарийсгана ард олон нь улам л мөнгө хайна 90 ээд он шиг тийм л юм болно
Зочин 2020-08-24 66.181.164.214
ББСБ-УУД НАЙДВАРГҮЙ ГЭДГИЙГ ИРГЭД ИХЭНХ НЬ ОЙЛГОХ БОЛСООН. ТЭД ДАМПУУРАХ Л ЮМ БОЛ ДАШИЙН ШОГ, БАНКНЫ ДАМПУУРЛЫГ ТӨР ХАРИУЦДАГ ЮМ.
Иргэн 2020-08-24 66.181.181.176
Монголбанк маш олон жил зах зээл хүү тогтоодог гэж ярилаа! Макро… инфляц бүгдийг ойлгож бна; наана чинь нийтийн эрх ашгийн төлөө Төрөөс зохицуулалт хэрэгтэй болчихоод байхад нөгөөхөө л яриад сууж байх юм!
СЗХороо гэж арилжааны хэдэн банкуудад дарлуулсан арчаагүй газар бна! Хувийн хэдхэн баян эзэдтэй банкинд Хадгаламж нэрээр хүүлж байгаа тэр их мөнгөнөөс тал нь ч гэсэн Хөрөнгийн бирж рүү ороосой!
Зочин 2020-08-24 180.149.65.2
мөнгө бас л бараа шиг эрэлт нийлүүлэлттэй үнэ өртөгтэй шүү дээ
Зочин 2020-08-24 103.57.93.198
zah zeeliin jam hezeech duusahgui ulger coohon irgedee hedhen mongo huulegchdiin dongnoos gargahgui bol bugd shorongiin haalga tathad oirhon baigaa shuu gemt hergiin ihenh huvi ediin zasgiin hereg bolood baina
МӨНГӨ ХҮҮЛЭГЧ НАР 2020-08-24 202.126.88.225
ЖДҮМБЭЭГИЙН ЭНХБАЯР ХУВХАЙРСАН АРД ТҮМНЭЭСЭЭ ХАМГИЙН ИХ МӨНГӨ ХҮҮЛСЭН ЖДҮЧИН
Зочин 2020-08-24 66.181.181.220
Zeeliin huu 5-10% tai bhad 2 taldaa ashigtai
Зочин 2020-08-24 103.229.123.129
yu ve? 3% bolgoyo geed bna shuu dee.