Тэргүүн хатагтай Цагаан ордны сарнайн цэцэрлэгийг шинэчлэв

Хуучирсан мэдээ: 2020.08.24-нд нийтлэгдсэн

Тэргүүн хатагтай Цагаан ордны сарнайн цэцэрлэгийг шинэчлэв

Тэргүүн хатагтай Цагаан ордны сарнайн цэцэрлэгийг шинэчлэв

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп наймдугаар сарын 22-нд Цагаан ордны сарнайн цэцэрлэгийг сүүлийн жаран жилийн хугацаанд анх удаа сэргээн засварласнаа зарлажээ. Ийнхүү засварлахдаа Меланиа цэцэрлэгийн төв хэсэгт зүлэг суулгаж, шохойн чулуун зам тавьсан гэнэ.  Мөн ЖФК нэртэй цагаан сарнайг уг цэцэрлэгийн гол чимэг болгосон аж. Түүнээс гадна цэцэрлэгт жижиг хэмжээтэй ягаан сарнайнууд болон 1979 онд пап лам Жон Пол анх удаа Цагаан ордонд зочилсны дурсгалд зориулан суулгасан “энх тайван” бэлгэдсэн сарнайнууд хэвээрээ үлдэх юм байна.

Шинэ цэцэрлэгт бургас моддоор алмаазан хэлбэр үүсгэн суулгаж, өмнө нь байсан давжаа алимны 10 модыг бусад цэцэгс дээр хэт их сүүдэрлэж байсан учир сугалсан байна. Тэдгээр моддыг Цагаан ордны хүлэмжид хадгалж байгаа бөгөөд ирээдүйд Цагаан ордны гадаа суулгах гэнэ.

Цагаан ордон одоогоор дахин цэцэржүүлэлтийн төсвийг нийтэд ил болгоогүй ч хувийн хандивуудаар санхүүжүүлсэн гэжээ. Цэцэрлэгийн нээлтийг маргааш/2020.08.25/ Меланиа Трамп дэд ерөнхийлөгч Майк Пенстэй хамтран зохион байгуулах гэж байна. Сэргээн засварлалын тухай нийтэд зарлахдаа тэргүүн хатагайн оффис тус шинэ цэцэрлэгт хүрээлэнгийн 1962 оны анхны загварыг шинэчилж, услагааны систем, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам зэрэг шаардлагатай зүйлс нэмэгдсэнийг онцолжээ.

Эх сурвалж: ABCNEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж