Долоо хоногийн /2020.VIII.24-2020.VIII.30/ өрнийн зурхайг хүргэж байна.
Хонь
Тогтвортой долоо хоног болж өнгөрөх бололтой. Төлөвлөөгүй зардал гарахгүй. Гэхдээ таны хувийн хэрэгцээний зардал өсч байгаа бололтой. Тиймээс хэрэгцээгүй зүйлд мөнгө үрэхгүй байхыг хичээгээрэй. Харин бизнесмэн хонинуудсорилтуудад бэлэн байх хэрэгтэй. Ажилтан хонинуудын хувьд ажлын бүтээмж сайтай долоо хоног болно. Хичээл зүтгэлийнхээ хариуд тушаал дэвшиж, эсвэл цалин нэмэгдэж магадгүй. Эрүүл мэндийн хувьд хэцүү асуудал үүсэхгүй ч биеийн дээд хэсэгт бэртэхээс болгоомжлоорой.
Үхэр
Гэрлэсэн хосуудад таатай долоо хоног эхэлж байна. Гэр бүлийнхээ гишүүдийг аз жаргалтай, тайван байлгахыг хичээх хэрэгтэй. Өөртөө хэрэггүй зүйлсэд мөнгө үрж магадгүй. Түүнээс гадна мөн хувийн хэрэглээний зардал өсөх бололтой. Тиймээс төлөвлөөгүй зардал гаргахаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Бизнес эрхлэгч үхэрнүүд ажлын арга барилаа өөрчилж, ирж буй сорилтуудад сэтгэлээ бэлдэх хэрэгтэй. Эрүүл мэнддээ онцгой анхаарах хэрэгтэй. Биеийн эсэргүүцэл сулрах тул элдэв халдвар авах эрсдэл ихэсч байна.
Ихэр
Хамт байгаа хүмүүстэйгээ үзэл бодлын ялгаанаас болж асуудал үүсгэж болзошгүй. Тиймээс бусдад хангалттай хувийн орон зайг нь өгч байх хэрэгтэй. Бүх зүйлсийг өөдрөгөөр харж чадвал том ажлын ард гарч чадах урам зориг төрөх болно. Энэ долоо хоногт багагүй орлого олж магадгүй. Бизнес эрхлэгчид зөв цагт ухаалаг шийдвэр гаргаснаар өөрийгөө бусдад батлан харуулах боломж олдоно. Эрүүл мэндийн байдал огцом муудаж болзошгүй. Тиймээс хором мөч бүрт эрүүл мэнддээ анхаарч байх хэрэгтэй. Мөн зүүн нүд гэмтэж магадгүй.
Мэлхий
Гэрлэсэн хосууд бие биеийнхээ хувийн орон зай, цаг хугацааг хүндэтгэх хэрэгтэй. Мөн хайртынхаа үзэл бодлыг сонсож, түүнийг нь өөртөө нутагшуулж чадвал үр дүнтэй байх болно. Энэ долоо хоногт танд урам зориг орж, багагүй орлоготой ажиллах бололтой. Амьдралд юу ч үнэгүй, амархан ирдэггүй гэдгийг санаарай. Тиймээс амжилтанд хүрэхийн тулд багагүй хичээл зүтгэл шаардлагатай болно. Бизнес эрхлэгч мэлхийнүүд энэ долоо хоногт ашигтай ажиллана. Халуун ногоотой, түргэн хоолноос татгалзаарай.мөн хэтэрхий оройтож хүнд хооллож болохгүй. Үгүй бол хоол боловсруулах тал дээр асуудал үүсч магадгүй шүү.
Арслан
Хайртай хүнтэйгээ үл ойлголцож магадгүй. Тиймээс маргаан үүсгэхээс зайлсхийж, асуудлыг тайван замаар шийдэхийг хичээх хэрэгтэй. Цагаа олсон, сайн бодож төлөвлөсөн ухаалаг үйлдлүүд энэ долоо хоногийг үр бүтээлтэй болгож чадна. Мөн орлого өсөх бололтой. Улмаар таны сэнхүүгийн хүч чадал улам нэмэгдэнэ. Ажилтан арслангууд ажлын хэт ачааллаас болж стресстэж болзошгүй. Чихэрлэг зүйлс идэж уухаас аль болох зайлсхийгээрэй.
Охин
Гэрлэсэн хосуудад таатай долоо хоног болж өнгөрнө. Бие биенээ улам илүү сайн ойлгох бололтой. Урам зориг хангалттай байх тул төлөвлөсөн ажлуудаа санаснаараа бүтээж чадна. Мөн түүнээс гадна орлогын хэмжээ өсөх бололтой. Тиймээс үүний үр дүн бизнес эрхлэгчдийн хувьд шинэ алхам хийхэд, ажилтнуудын хувьд ажилдаа улам илүү урам зоригтой хандахад нэмэр болно. Зүүн нүдээ гэмтээхээс болгоомжлоорой. Хэрвээ ямар нэг зовиур мэдэгдвэл даруй нүдний эмчид хандах хэрэгтэй.
Жинлүүр
Ганц бие жинлүүрүүд энэ долоо хоногт хайртайгаа учирна. Санхүүгийн байдал тогтвортой байх бололтой. Маш их урам зоригтой байх тул шинэ бизнес эхлүүлэхэд тохиромжтой. Гоо сайхны бараа, тансаг зэрэглэлийн эд зүйлсийн наймаа эрхэлдэг бол энэ долоо хоногт үйлчлүүлэгчдийн цуваа тасрахгүй гэнэ. Гэхдээ эрүүл мэнд муудаж магадгүй. Тиймээс биеийнхээ дээд хэсгийг гэмтээхээс болгоомжлох хэрэгтэй.
Хилэнц
Дунд насны хилэнцийнхэн гэр бүлтэй холбоотой асуудлаас болж тайван бус болж магадгүй. Тиймээс бүх зүйлийг өөртөө тусгаж бодолгүйгээр гэр бүлийнхнийхээ эвийг олох нь их чухал. Хэрвээ одоогийн орлогын эх сурвалжаасаа хангалттай орлого олж чадахгүй байвал өөр зүйл хайж эхлэх хэрэгтэй. Бизнес эрхлэгчид энэ долоо хоногт ашигтай гэрээ байгуулна. Хоол боловсруулах тал дээр асуудал үүсч магадгүй тул түргэн хоолноос татгалзаарай.
Нум
Нумын ордны бизнесмэнүүд энэ долоо хоногт хэцүү шалгууруудтай нүүр тулах бололтой. Гэхдээ зөв зүйлдээ цаг гаргаж, хичээн ажиллаж чадвал таны шаргуу хөдөлмөрийн үр дүн ойрхон байна. Чадварлаг ажилтан нумын ордныхон энэ долоо хоногт гэрээсээ хол ажиллаж магадгүй. Боломжийг ашиглан сайн ажиллаж чадвал шан харамж нь харамгүй ирнэ. Мөнгөө хадгалж, гамтай хэрэглэхгүй бол асуудал үүсэх вий. Шинэ найзтай болж магадгүй. Гэрлэсэн нумынхан хайртынхаа эрүүл мэндийг анхаарахад илүүдэхгүй.
Матар
Бизнес эрхлэгчдийн ажил энэ долоо хоногт бага зэрэг удаашрах ч сайн мэдээ удахгүй сонсох тул урам зоригоо алдахгүй байх нь чухал гэдгийг од эрхэс сануулж байна. Тулгарах олон сорилтууд танд олон боломжийн үүд хаалга нээж өгөх болно. Ажилтан матрын ордныхонд удирдлагын зүгээс дарамт учирч болзошгүй тул энэ долоо хоногт ажлын бүтээмжээ өндөр байлгах шаардлагатай. Хурдан хугацаанд их хэмжээний орлого олох гэж хичээх нь өндөр эрсдэл дагуулах тул элдэв санхүүгийн асуудалд хянамгай хандахыг зөвлөж байна. Энэ долоо хоногт олон шинэ найз нөхөдтэй болж магадгүй. Уушги тань өвдөж болзошгүй тул эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй.
Хумх
Гадныхантай хамтарч ажилладаг бизнесмэнүүд ажлаа дуусгахад хүндрэл үүсч болзошгүй. Харин ажилтан хумхын ордныхонд даргын зүгээс багагүй дарамт ирж, ажлын ачаалал ихтэй долоо хоног болох нь ээ. Мөнгөний урсгал өмнөх шигээ нэгэн хэвийн үргэлжилж, төсөөлөөгүй зардал гарч ирэхгүй. Тиймээс зардлаа хянаж, чадахаараа мөнгө хадгалахыг хичээгээрэй. Хостой хумхынхан энэ долоо хоногт хайртынхаа аашнаас залхаж болзошгүй. Хэцүү үеүүдэд хайртыгаа ойлгож, хүндэтгэж, хүлээцтэй хандахыг зөвлөе. Ажлын стрессээ цаг тухайд нь тайлаарай. Мөн биеийн дээд хэсэг гэмтэхээс болгоомжил.
Загас
Жижиг бизнес эрхлэгчид худалдан авалтаа нэмэгдүүлэхийн тулд ашгийн хувиа багасгах шаардлага тулгарна. Товлосон хугацаандаа хэрэглэгчдэдээ бараа үйлчилгээгээ нийлүүлж чадахгүй нөхцөл байдал үүсч болзошгүй тул бэлтгэлтэй байхыг од эрхэс зөвлөж байна. Загасны ордныхон санхүүгийн тал дээр эрсдэлтэй алхам хийхгүй байж зардлаа танах хэрэгтэй. Гэр бүлийн зардал энэ долоо хоногт өсөх төлөвтэй байна. Эрүүл мэнддээ анхаарч элдэв зовиур илэрвэл даруй эмчид хандахыг анхааруулж байна.
Холбоотой мэдээ