«Армия-2020» («ARMY-2020») Олон улсын цэрэг-техникийн форум (Форум "Армия 2020″/Forum “ARMY 2020”) 2020 оны наймдугаар сарын 23-наас 29-ний хооронд Москва мужийн Одинцово дүүргийн нутаг дэвсгэр дээр байрлах “Патриот” хурал-үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдаж байна.
Тус форумын зарим арга хэмжээнүүд “Алабино” сургалт, бэлтгэлийн төвд, “Кубинка” нисэх онгоцны буудал дээр, цэргийн бүх дүүргүүдэд, мөн Умард флотод зохион байгуулагдах ажээ. 2020 оны форум нь зургаа дахь Олон улсын армийн наадамтай (“АрМИ-2020”) хамт зохион байгуулагдаж буйгаараа онцлог болж буй юм.
ОХУ эл хоёр томоохон арга хэмжээг нэгэн зэрэг эхлүүлэх нь форумын газарзүйн хүрээг улам өргөжүүлж, гадаадын батлан хамгаалах яамдын төлөөлөгчдийг татан оролцуулах, олон орны хамтран зүтгэгч, мэргэжил нэгтнүүдтэйгээ илүү олон уулзалт, хэлэлцээ зохион байгуулахад тусална гэж үздэг байна.
"Армия-2020" форумын үеэр ОХУ болон гадны орнуудын 1500 гаруй компани 28 мянга гаруй зэвсэг, техник хэрэгслээ танилцуулах ажээ.
Б.ЖАРГАЛ