Драмын урлагийн шилдгүүдийг тодруулдаг "Гэгээн Муза" наадмын Академийн шагнал гардуулах ёслол, улаан хивсний баяр энэ сарын 30-ны 17:00 цагт “Хүн” театрт болох юм байна.
Монголын театрын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн Муза-2020” наадам тавдугаар сард болох байсан ч "Covid-19"-ийн халдварын цар тахлын улмаас хойшилсон юм. Тус наамдыг зохион байгуулагчид дөрвөн сарын өмнө энэ оны есдүгээр сард наадмаа хийх тов гаргаснаа мэдэгдэж байсан билээ.
Драмын урлагийн шилдэг уран бүтээл, шилдэг уран бүтээлчийг шалгаруулдаг энэхүү наадмыг Олон улсын театрын өдрөөр, 2003 оноос зохион байгуулж эхэлсэн юм. Сүүлийн жилүүдэд наадмын давтамжийг хоёр жилд нэг удаа болгон өөрчилж, тавдугаар сард хийдэг уламжлал тогтоод байв.
Э.ЭГШИГЛЭН
Холбоотой мэдээ