АНУ-ын алдарт нэвтрүүлэгч Ларри Кинг гурван долоо хоногийн зайтай нас барсан хоёр хүүхдийнхээ араас гашуудаж байна. Гурван долоо хоногийн өмнө Ларри Кингийн хүү 65 настай Энди зуурдаар хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ. Гэтэл энэ долоо хоногт 52 настай охин Чайа нь уушгины хорт хавдартай тэмцэж байгаад бурхан болжээ.
Эх сурвалжийн хэлж байгаагаар Ларри Кинг болон үлдсэн гурван хүүхэд нь маш их эмгэнэж байгаа аж. Мөн Ларри Кинг өөрөө өнгөрсөн жил эрүүл мэндийн асуудалтай болж, бүрэн эдгээгүй байгаа билээ. Тэрбээр хоёр хүүхдийнхээ үхлээс болсон сэтгэлийн хямралаа дундлах гэж ажилдаа эргэн орсон байна.
Кинг 1962 онд Алень Аткинстай гэрлэхдээ Эндиг өргөж авсан бөгөөд 1969 онд Чайа төржээ. Өдгөө 86 настай Кинг долоон эхнэр сольсон бөгөөд нийт таван хүүхэдтэй билээ. Тэрбээр сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн хүнд асуудлуудтай нүүр тулж буй юм. Жишээлбэл, Кинг хоёр жилийн өмнө уушгины хорт хавдартай гэдгээ мэдсэн юм. Мөн өнгөрсөн жил амиа егүүтгэхээр оролдсон тул хоолойны асуудалтай болжээ.
Эх сурвалж: INSIDER
Зочин 2020-08-23 202.180.218.37
эх сурвалжийн хэлж байгаагаар нас барсан 2 хүүхдийнхээ араас гашууджээ…. Мэдээж хэрэг
Зочин 2020-08-23 75.155.149.227
86tai ch ajildaa buzaj oroh bolomjtoi ni saihan yum. Manaud 55 tak zaluuhan humuus yu ch hiihiig husehgui tetgevert garaad emgen ovgon bolj mash hurdan hogshirch eheldeg. Odoo barag 30-40 nastai bol hogshin geed haa ch ajild avahgui bolson estoi hogiin uls.
Зочин 2020-08-23 49.0.212.4
Манай нэг хамт ажилладаг хүний аав нь 60-аад насны хүн байж байгаад өөд болоод оршуулгын ажил явдал нь дуусаад сар гаруйхан өнгөрч байтал ээж нь бас нас барчихдаг байна шүү.
Зочин 2020-08-23 37.76.83.188
Хойдын буян сайн хийхгүй бол дагуултай байх хүмүүс байдаг
Зочин 2020-08-23 202.21.108.7
Үргэлж хамтдаа байна гэж ерөөл тавьсан бол ойрхон л явна. Андгай тангараг тавихад учир бий.
Зочин 2020-08-23 178.48.206.104
Олон эхнэр хүүхэд солих насны эцэст их зовж байгаа ажиглагдах юм. Тэр болгоны ард гомдсон нус нулимс хоцорч байгаа болохоор арга ч байжуу. Үйлийн үр гэж айхтар юм байх юм даа. Барууны орны хүмүүс амжилт эд матeриал элбэг болсон ч сэтгэцийн тэнцвэр их алдагдах болж дэн
Зочин 2020-08-23 202.9.46.191
олон нөхөр солих бас
Зочин 2020-08-23 103.10.21.55
C'mon Larry. Stand up. There some more got to go man…
Зочин 2020-08-23 83.137.6.171
Hahahaha, evii evii, amihandaa heden ugee holbood bolj l bainashdee, nogooh ni olj unshih boltugai gek erooe