Ларри Кингийн хүү, охин хоёр 21 хоногийн зайтай хорвоог орхив

Хуучирсан мэдээ: 2020.08.23-нд нийтлэгдсэн

Ларри Кингийн хүү, охин хоёр 21 хоногийн зайтай хорвоог орхив

Ларри Кингийн хүү, охин хоёр 21 хоногийн зайтай хорвоог орхив

АНУ-ын алдарт нэвтрүүлэгч Ларри Кинг гурван долоо хоногийн зайтай нас барсан хоёр хүүхдийнхээ араас гашуудаж байна. Гурван долоо хоногийн өмнө Ларри Кингийн хүү 65 настай Энди зуурдаар хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ. Гэтэл энэ долоо хоногт 52 настай охин Чайа нь уушгины хорт хавдартай тэмцэж байгаад бурхан болжээ.

Эх сурвалжийн хэлж байгаагаар Ларри Кинг болон үлдсэн гурван хүүхэд нь маш их эмгэнэж байгаа аж. Мөн Ларри Кинг өөрөө өнгөрсөн жил эрүүл мэндийн асуудалтай болж, бүрэн эдгээгүй байгаа билээ. Тэрбээр хоёр хүүхдийнхээ үхлээс болсон сэтгэлийн хямралаа дундлах гэж ажилдаа эргэн орсон байна.

Кинг 1962 онд Алень Аткинстай гэрлэхдээ Эндиг өргөж авсан бөгөөд 1969 онд Чайа төржээ. Өдгөө 86 настай Кинг долоон эхнэр сольсон бөгөөд нийт таван хүүхэдтэй билээ. Тэрбээр сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн хүнд асуудлуудтай нүүр тулж буй юм. Жишээлбэл, Кинг хоёр жилийн өмнө уушгины хорт хавдартай гэдгээ мэдсэн юм. Мөн өнгөрсөн жил амиа егүүтгэхээр оролдсон тул хоолойны асуудалтай болжээ.

Эх сурвалж: INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж