ФОТО: Монгол орны үзэсгэлэнт шувууд

Хуучирсан мэдээ: 2020.08.23-нд нийтлэгдсэн

ФОТО: Монгол орны үзэсгэлэнт шувууд

ФОТО: Монгол орны үзэсгэлэнт шувууд

Дэлхий дээр 10,000 орчим зүйлийн шувуу бүртгэгдээд байгаа билээ. Халуун, сэрүүн, хүйтэн, туйлын бүсүүд болон тэнгис, далай гээд дэлхийн бүхий л бүс нутгаар тархсан байх ба хүрээлэн буй орчиндоо зохицсон төрлүүдтэй.

Шувуудын тоо толгой умард, өмнөд хоёр туйлаас экваторт ойртох тусам ихэсдэг нь хоол тэжээл болон цаг уурын нөхцөлтэй холбоотой. Иймээс ч олон зүйл шувууд нүүдэллэн амьдардаг болжээ. Шувууд нэлээд өндөр хөгжилтэй амьтад бөгөөд нисэхэд зохицсон олон гайхалтай зохилдлогоотой.

Манай оронд 460 орчим зүйлийн шувуу нүүдлийн болон суурин байдлаар тохиолдоно.

Шувуу нь бүх тив, эх газарт амьдрах учир тухайн орчиндоо зохицсон олон янзын хэлбэртэй. Хамгийн гол ялгаанууд нь биеийн хэмжээ, хошууны хэлбэр, хөл, хүзүүний урт болон өнгө юм. Хамгийн жижиг төрлийн шувууд жимсний шүүс, цэцгийн бал, шавьжаар хооллоно. Хамгийн том биетэй, нисдэггүй шувуунд тэмээн хяруул, тоть зэрэг орно. Өндөрт нисдэг том биет шувууд байх ба бүргэд, тас, салхич шувуу, хотон гэх мэт. Фламинго, тогоруу зэрэг урт хөлтэй, урт хүзүүтэй шувууд ихэнх цагаа алхаж өнгөрүүлэх тул үүндээ зохицжээ.

Мөнгөлөг цагаан хун

Мөрний хөвөөнд буулаа

Өнгөлөг сайхан болохоор нь

Миний сэтгэл татагдлаа

Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж