Соёлын яамны дэмжлэгтэйгээр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг "Хориг" уул орчимд археологийн авран хамгаалах судалгаа хийх анги ажиллахаар боллоо. Тус хээрийн судалгаанд ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын үндэсний музей, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төв, ШУТИС зэрэг таван байгууллагын археологич, антропологич, түүхч, угсаатны зүйч, сэргээн засварлагч зэрэг мэргэжлийн судлаачид оролцоно.
Дашрамд танилцуулахад, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг “Хориг” хэмээх ууланд Монголын эзэнт гүрний үеийн олон тооны булш тоногдож сүйтгэгдсэн байсныг 2017 оны зун нутгийн иргэдийн мэдээллээр судлаачид олж мэдсэн. Тухайн үед уг дурсгалт газарт судалгаа хийх зөвшөөрөлгүй байсан тул 2018-2019 онд хоёр жил дараалан эдгээр тоногдсон дурсгалын орчимд үлдэж хоцорсон олдвор хэрэглэгдэхүүнийг авран хамгаалах судалгаа хийгджээ.
Төлөвлөгөө ёсоор 2020 онд "Хориг" уулын орчимд тоногдсон бусад дурсгалуудыг авран хамгаалах судалгаагаа үргэлжлүүлэн хийхээр байсан төдийгүй уг судалгааг Засгийн газраас дэмжиж нөөц хөрөнгөнөөс санхүүжилт олгох тогтоол 2019 оны есдүгээр сарын 25-нд батлагдсан билээ.
Уг төсвийг батлуулахад тухайн үеийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, одоогийн Соёлын Сайд С.Чулуун Засгийн газрын удирдлагуудад судалгааны ач холбогдлыг танилцуулж, сэтгэл зүтгэл гаргасны үр дүнд ажил хэрэг болсон. Ийнхүү Засгийн газрын тогтоол, шийдвэр гарсан хэдий ч цаг үеийн асуудлаас болж төлөвлөгөөт ажлууд нь хэрэгжиж эхлээгүй байсан тус судалгааны ажил С.Чулуун сайдын дэмжлэгтэйгээр хэрэгжиж эхэллээ.
Sudlaach 2020-08-23 66.181.189.133
Ene ulsiin ner barij uhaj tonhdog hulgaich nariig shalguul ih yum garnadaa. Gaviyatiin heldeg mongold tuuh soeliin negch yum bhgu zoogood hujaa nart zarcan ged faceer yvaad blee. Ene hulgaichuud l bh shu.
Зочин 2020-08-23 64.119.26.214
Муухай үг олон байна бүгдийг тийм ийм шалтгаан гэхийн мууд шалтгаан сайнд учир жанцан гэж байдаг шүү
Түүхч 2020-08-23 66.181.161.24
Монголын нууц товчооны ойд зориулсан хурал Соёлын яам хийнэ гэнэ. Он цагийг нь зөв тодорхойлж чадаагүй өдий хүрсэн нь гутамшиг шүү! Хурал муралханаар оролдсон яам гарч дээ. Хийх ёстой ажлаа хийвэл зүгээрсэн. Удахгүй нөгөө олон каталог ном хэвлүүлээд тараагаад эхлэх вий дээ! Толгойлж буй хшнийхэн хийж чадах ажил нь тэр дээ, хөөрхий.
Уншигч 2020-08-23 66.181.161.24
Чулуун гуай тоногдож эхэлсэн хойно нь гэнэт ухаан орж гэнэ. Тэгээд муу хүний ухаан идээс хойш гэдгээ батлах мэт ёстой сурталчилж байх шив дээ. Гэхдээ экспедиц гаргасанд баяртай байна.
Зочин 2020-08-23 202.126.88.201
Соёлын яам нь "ташрамд" гэж бичихгүй болохоор яанам бэ.
Зочин 2020-08-23 192.82.71.123
Дашрамд гэдэг хэллэг үг муухай сонсогддог. Уг нь "энэ ялдамд" гэж хэлж хэрэглэвэл …