Шинээр илрүүлсэн солир дэлхийг онох өндөр эрсдэлтэй

Хуучирсан мэдээ: 2020.08.23-нд нийтлэгдсэн

Шинээр илрүүлсэн солир дэлхийг онох өндөр эрсдэлтэй

Шинээр илрүүлсэн солир дэлхийг онох өндөр эрсдэлтэй

Хамгийн сүүлд шинээр илрүүлсэн солир 10 жилийн дотор дэлхийтэй мөргөлдөж магадгүй хэмээн Европын сансрын агентлаг тооцоолон эрсдлийн жагсаалтдаа нэмжээ.

Европын сансрын агентлаг шинэ солир илрүүлмэгцээ дэлхийн ойролцоох өндөр эрсдэлтэй сансрын биетийн жагсаалтад нэмсэн байна. Тэдний тооцоолсноор уг солир 2029 оны наймдугаар сарын 31-нд дэлхийтэй мөргөлдөж магадгүй аж.

2020 PG6 хэмээн нэрлэсэн дээрх солир 46 мянган км/цаг гаруй хурдтайгаар дэлхий рүү чиглэн ирж байгаа аж. Гэхдээ солирын хэмжээ 14 метр диаметртэй буюу харьцангуй жижиг тул дэлхийг онож ирлээ ч төдийлөн хохирол учруулахгүй хэмээн эрдэмтэд найдаж буй юм байна.

Харьцуулж үзэхэд тус солир 2013 оны хоёрдугаар сард ОХУ-ын газар нутагт агаарт дэлбэрсэн 18 метр диаметртэй Челябинск солиртой төстэй хэмжээтэй юм. Тиймээс унасан газрынхаа хэдэн мянган барилгыг сүйтгэх эрсдэл бий гэсэн үг юм.

Хожим Челябинск солирын дэлбэрэлтийг судалж үзээд эрдэмтэд солир дэлбэрэх үедээ 30 атомын бөмбөгтэй тэнцэх хэмжээний энерги ялгаруулсан хэмээн үзсэн байдаг.

Агентлагийн үзэж буйгаар 2020 PG6 солир дэлхийг мөргөх магадлал маш өндөр буюу 416-д нэг гэнэ. Энэ жилийн есдүгээр сарын 2-нд тус солир дэлхийтэй хоёр сая гаруй км зайтай зөрөх бөгөөд тэр үеийг ашиглаж сансар судлаачид 2020 PG6-г илүү сайн судлахаар бэлдэж байгаа аж.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ГайхмаарГайхмаар
10
ХахаХаха
10
ХарамсалтайХарамсалтай
6
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж