Монголын Үндэсний Олимпын Хороо нь анх 1956 онд байгуулагдаж, 1962 онд ОУОХ-ны их гэр бүлд багтсан. МҮОХ нь Олон Улсын Олимпын Хартийг удирдлага болгож, олимпын хөдөлгөөнийг үндэсний болон олон улсын хэмжээнд хөгжүүлэх зорилго бүхий Төрийн бус байгууллага юм. МҮОХ нь олимпын наадам, Олон улсын олимпын хорооны ивээл дор зохиогдох тив, бүс болон дэлхийн спортын олон төрөлт тэмцээнд Монгол улсыг төлөөлөх онцгой эрхийг Олимпын Хартийн дагуу дангаар эдэлдэг.1964 оноос эхлэн олимпын наадамд тамирчдаа илгээжээ.
Тэгвэл Монгол Улс олимпийн наадмаас хамгийн анх 1968 онд медаль хүртэж байв. МҮОХ-г өнгөрсөн 64 жилийн хугацаанд нийт 12 хүн удирдаж байсан бөгөөд Э.Дарьсүрэн таван сар тус хороог удирдаж байсан нь хамгийн бага бол Д.Загдсүрэн 18 жил удирдсан нь хамгийн ихэд тооцогддог юм. МҮОХ удирдаж байсан хүмүүс Э.Дарьсүрэн (1956 онд), Ж.Лхагвасүрэн (1956-1959), Д.Ядамсүрэн (1959-1964), Н.Норолхоо (1964-1969), Ш.Магван (1969-1975), Г.Дамдин (1978-1984), Д.Дашдондов (1984-1989), Г.Дашзэвэг (1989-1990), С.Болд (1989-1990), С.Жамц (1993-1995), Ш.Отгонбилэг (1995-2001), Д.Загдсүрэн (2001-2019),Н.Түвшинбаяр(2020-) .Та бүхэндээ МҮОХ-нд ерөнхийлөгч хийж байхад нь медаль хүртэж байсан тамирчдыг танилцуулъя.
- Н.Норолхоо (1964-1969)
1964 Токио болон 1968 оны Мехико олимпд түүний удирдлага дор 41 тамирчин оролцсоноос. 1968 онд Жигжидийн Мөнхбат (мөнгө), Данзандаржаагийн Сэрээтэр (хүрэл), Төмөрийн Артаг (хүрэл) , Чимидбазарын Дамдиншарав (хүрэл) медалийг чөлөөт бөхийн төрөлд хүртэж байлаа.
- Ш.Магван (1969-1975)
1972 оны Мюнхены олимп 7 спортын 39 тамирчин уг олимпд оролцож Хорлоогийн Баянмөнх чөлөөт бөх (мөнгө) медаль хүртсэн
-1976 оны Монреалийн олимпд 6 спортын 34 тамирчин оролцсоноос Зэвэгийн Ойдов чөлөөт бөх (мөнгө)медаль авсан юм.
- Г.Дамдин (1978-1984)
1980 оны Москвагийн олимп Цэндийн Дамдин жүдо(мөнгө), Жамцын Даваажав чөлөөт бөх (мөнгө), Дугарсүрэнгийн Оюунболд чөлөөт бөх (хүрэл)Равдангийн Даваадалай жүдо(хүрэл) медаль авжээ.
- Даваагийн Дашдовдон /1984-1989 он/
Түүнийг ерөнхийлөгч байх үед 5 спортын 28 тамирчин 1988 оны Сөүлийн олимпод оролцсон бөгөөд Нэргүйн Энхбат боксын төрлөөр хүрэл медаль хүртэж байлаа. 1984 оны Лос-Анжелесд болсон олимпд оролцоогүй юм.
-1992 оны Барселона олимпд 8 спортын 33 тамирчин өрсөлдсөнөөс Доржсүрэнгийн Мөнхбаяр буудлага (хүрэл) , Намжилын Баярсайхан бокс (хүрэл) медалийг С.Жамцыг удирдаж байхад хүртжээ.
/1993-1994 онд/
- Ш.Отгонбилэг (1995-2001)
1996 оны Атлантын олимп Доржпаламын Нармандах жүдо (хүрэл) медаль хүртжээ. 2000 оны Сиднейн олимдоос медаль хүртээгүй.
- Д.Загдсүрэн /2001-2019/
Афин 2004 оны олимпд 7 спортын 20 тамирчин оролцож Хашбаатарын Цагаанбаатар хүрэл медаль хүртсэн.2008 оны Бээжингийн олимпд Найдангийн Түвшинбаяр жүдо (алт), Пүрэвдоржийн Сэрдамба бокс (мөнгө), Энхбатын Бадар-Ууган бокс (алт), Отярдын Гүндэгмаа буудлага (мөнгө) медалуудыг авч Монгол улс анхны олимпийн алтан медальтай болсон.
2012 оны Лондонгийн олимп 7 спортын 29 тамирчин оролцож Найдангийн Түвшинбаяр жүдо (мөнгө), Нямбаярын Төгсцогт бокс (мөнгө), Сайнжаргалын Ням-Очир жүдо (хүрэл), Соронзонболдын Батцэцэг чөлөөт бөх (хүрэл), Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ бокс (хүрэл) хоёр мөнгө 3 хүрэл медаль хүртсэн.
2016 оны Рио-Де-Жанейро олимпд Доржсүрэнгийн Сумъяа жүдо (мөнгө), Доржнямбуугийн Отгондалай бокс (хүрэл) медалиудыг хүртжээ.
Д.БААСАНЖАРГАЛ
Холбоотой мэдээ