ЭМЯ: Цэргийн төв эмнэлэгт 3 хүний биеийн байдал хүндэвтэр байна

Хуучирсан мэдээ: 2020.08.23-нд нийтлэгдсэн

ЭМЯ: Цэргийн төв эмнэлэгт 3 хүний биеийн байдал хүндэвтэр байна

ЭМЯ: Цэргийн төв эмнэлэгт 3 хүний биеийн байдал хүндэвтэр байна

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2020.08.23) "Covid-19"-т халдварын тархалтын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

ДЭМБ 12-ООС ДЭЭШ НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙГ АМНЫ ХААЛТ ЗҮҮХИЙГ ЗӨВЛӨЛӨӨ

ХӨСҮТ-ийн Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-"Covid-19"-ийн халдвар дэлхийн 216 улс оронд тархаж, 23 сая 39 мянга гаруй хүн коронавируст халдвараар өвчилж, 15 сая 849 мянга гаруй хүн эдгэрч, 810 мянга гаруй хүн эндлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 249 мянга гаруй хүн шинээр халдвар авч, 5000 гаруй хүн энджээ. ОХУ-д сүүлийн 24 цагт 4921 хүн шинээр халдвар авч, 121 хүн эндэв. БНХАУ-д 38 тохиолдол бүртгэгдсэнээс 11 нь гадны орноос иржээ. БНСУ-д өчигдөр 397 хүн халдвар авч, 10 нь гадны улс орноос зөөвөрлөгдөн орж ирсэн байна.

ДЭМБ 12-оос дээш насны хүүхдүүдийг амны хаалт зүүхийг зөвлөжээ. 6-11 насны хүүхдүүүд болон 5 хүртэлх насны хүүхдүүд эрсдэлтэй орчинд амны хаалт зүүх хэрэгтэй.

Манай улсын хувьд өчигдөр (2020.8.22) 267 хүн ажиглалтаас гарч, 278 хүн шинээр ажиглалтад орж, одоогоор 3228 хүн тусгаарлах ажиглалтад байна. Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 54 хүний гурвынх нь биеийн байдал хүндэвтэр байна. Сүүлийн 24 цагт 119 тусгай дугаарт 85 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр нэг иргэн Япон улсаас холбогдож зөвлөгөө мэдээлэл авсан байна. СЭМҮТ-ийн 1800-2000 утсанд долоо, онлайнаар гурван хүн холбогдож сэтгэл зүйн зөвлөгөө авлаа.

ХӨСҮТ-Д ӨНӨӨДӨР 28 ХҮН ЭМЧИЛГЭЭ, АЖИГЛАЛТАД БАЙНА

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-ХӨСҮТ, Зооноз судлал, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр (2020.8.22) 631 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр бүгдэд коронавирус илрээгүй. Батлагдсан 298 тохиолдлын 288 нь эдгэрснээр халдварын тохиолдлын 96.6 хувь нь эдгэрсэн. Эдгэрсэн хүний 30 нь сувилалд, 40 нь гэрийн ажиглалтад байгаа бол 218 хүний ажиглалтын хугацаа дууссан. Одоогоор ХӨСҮТ-д 10 хүн эмчлүүлж байгаа. Эдгээр хүний найм нь хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна.

ХӨСҮТ-д өнөөдөр 28 хүн эмчилгээ, ажиглалтад байна. Франкфурт-Улаанбаатарын нислэгээр өчигдөр ирсэн 256 хүнээс халдвар илрээгүй. Мөн Алтанбулагийн боомтоор нэвтэрсэн 31 жолоочийн анхны шинжилгээгээр вирус илрээгүй. Тандалт судалгаа, шинжилгээ үргэлжилж байна.

ЭМЯ: Covid-19-ийн халдварын тархалтын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна

Posted by News.mn on Saturday, August 22, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж