“Арми 2020” үзэсгэлэн худалдаанд зориулж ОХУ-ын зэвсэг үйлдвэрлэгч Калашников гар утастай холбогддог, зураг дардаг смарт буу бүтээжээ.
Үзэсгэлэн худалдаа Москва хотын гадна байрлах "Патриот экспо" цэргийн цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр (2020.08.23) зохион байгуулагдаж байгаа аж. Шинээр танилцуулж буй МП-155 хагас автомат шотган бууны загвар нь амныхаа доор камертай, түүгээрээ тулааны үеийг дүрсжүүлж үлдэх чадвартай юм байна.
Калашниковын захирал генерал Дмитри Тарасов “Бид энэ бүтээлээрээ энтертайнмент ертөнцөд хөл тавьж байна. Энэ бол өөрийнхөө төрөлд анхдагч бөгөөд бид цаашид улам хөгжүүлэхийг зорьж байна. Үүгээр Оросын орчин үеийн анг тодорхойлох ч юм билүү” хэмээн ярьжээ.
Шинэ смарт бууг дараа жилээс худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа аж. Мөн уг шотганаас гадна Калашников АК-19 буугаа танилцуулсан нь олон шинэчлэл хийсэн жинхэнэ орчин үеийн зэвсэг болсон хэмээн мэргэжлийнхний сайшаалыг хүртэж байна.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ