Ерөнхий сайд буугаар “гангарч”, шүүмжлэлийн бай болов

Хуучирсан мэдээ: 2020.08.23-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд буугаар “гангарч”, шүүмжлэлийн бай болов

Ерөнхий сайдын зөвлөх ажлаа хийхгүй байна уу, эвсэл У.Хүрэлсүх дэндүү өөрийнхөөрөө аашлаад байна уу гэж хүмүүс гайхаж байна. Учир нь тэрбээр орон нутагт ажиллахдаа цэргийн эрээн хувцас өмсөж, буу зүүсэн нь ийнхүү шүүмжлэл дагуулсаар буй юм.

Хэдийгээр иргэд түүнийг үүрэгт ажлаа сайн хийж байгаа гэж магтаж буй ч нийгмийн сүлжээний хэрэглэгчдийн дунд буу агссаныг нь шүүжилж, буруутгасан сэтгэгдлүүд давамгайлж байна.

Тухайлбал, зарим нэг нь "Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хамгийн шаардлагагүй газар дэвссэн хамгийн олон метр урт улаан хивсэн дээр хамгийн удаан ганцаараа алхсан хүнээр тодорч, Гиннесийн номд бүртгэгдсэн байна. Тэрбээр хамгийн тайван орчинд хамгийн их бие хамгаалах зэвсэг агссан номинацид мөн түрүүлсэн байна" хэмээн хошигножээ.

Нэгэн жиргээч “Ташаандаа гар буу зүүчихсэн, цэрэг хувцастай улаан хивс дээгүүр алхаад л, цэрэг энгийн баахан хүн жагсаачихсан, нэг л сүйд хийнэ дээ” гэж жиргэсэн байна. Гэхдээ “Дажгүй сайхан л харагдаж байна. Цэргийн хүн цэрэг дээрээ очоо л биз. Монгол эрчүүддээ амжилт!” гэсэн пост, жиргээнүүд ч цахим сүлжээнд цөөнгүй байгаа юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
101
ТэнэглэлТэнэглэл
16
ЗөвЗөв
11
ХахаХаха
6
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж